Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ламбаа Эрүүл Мэнд, Спортын сайд боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 5 сарын 20
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:52 2016/05/20

Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 2016.05.20-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэлж УИХ-ын гишүүн Н.Батбаяраас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Үүний дараагаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай хэлэлцлээ.

ЭМС-ын сайдыг томилох асуудлаар Ардчилсан Нам 4 цагийн завсарлага авсан юм. Энэ талаар УИХ дахь АН-н бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцээд явах боломжтой" гэдгийг хэлж байв.

Ингээд чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж С.Ламбааг Эрүүл Мэнд, Спортын сайдаар томилохыг гишүүд дэмжснээр тогтоолын төсөл батлагдлаа.

12:23 2016/05/20

ЭМС-ын сайдыг томилох асуудлаар Ардчилсан Нам ДӨРВӨН цагийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Ламбааг Эрүүл мэндийн сайдаар томилуулах Байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

Засгийн газрын гишүүн, Эрүүл Мэнд, Спортын сайдад С.Ламбааг томилуулах саналыг Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгын Хорооны гишүүд 100 хувь дэмжсэн байна.

Хуралдааны эхэнд гишүүд асуулт асууж, үг хэллээ. Нэр дэвшигч гишүүдийн асуултад хариулав. 

Нэр дэвшигч С.Ламбаа "Улс төрийн тусгай даалгавар байхгүй гэдгийг хэлье. Эрүүл мэндийн салбарт хуучин ажиллаж байсан суурин дээр ажиллана. Засаглал, менежмент тал дээр анхаарна.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, Ц.Нямдорж нарын гишүүдийн санаачилсан хуулийг оруулж ирэх гээд хэд хэдэн зорилго бий.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийг дагаж гарах 10 гаруй журам байна. ЭХЭМҮТ-ийн асуудлыг шийднэ.

Сонгууль бидэнд хамаагүй. Би нэр дэвшихгүй хүн. Ажлаа л хийнэ." гэв.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хурладаанд орж ирж үг хэлсэн юм.

Ерөнхий сайд, Энэ томилгоо ямар нэгэн хууль зөрчөөгүй гэдгийг албан ёсоор хэлье. Эрүүл мэндийн салбар нэг ч цаг, минут эзэнгүй байж, зогссон юм байхгүй. Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэндийн сайдын үүргийг гүйцэтгэж байсан гэдгийг хэллээ.

Хуралдааны явцад Эрүүл мэндийн сайдын асуудлаар дөрвөн цагийн завсарлага авах хүсэлтийг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар гаргалаа.

Тэрбээр "Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. МАН-ынхан удаа дараа шаардсан хэмээн санаа зовсон дүр эсгэж байна. Тиймээс Ардчилсан Намын бүлэг энэ асуудлаар дөрвөн цагийн завсарлага авмаар байна" гэв.

УИХ-ын дарга З.Энхболд хүсэлтийн дагуу дөрвөн цагийн завсарлага өгөв. 

10:57 2016/05/20

ЭМСЯ сайдтай болох эсэх нь өнөөдөр тодорхой болно 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл Мэнд, Спортын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Эрүүл Мэнд, Спортын Яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа С.Ламбааг тус салбарын сайдаар томилох тогтоолын төслийг тавдугаар сарын 17-нд Хууль зүйн сайд Д.Дорлигжав УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан юм.

С.Ламбааг сайдаар томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсний үндсэн дээр УИХ-д өргөн мэдүүлжээ.

ЭМС-ын сайдын асуудлыг өнөөдөр эхлээд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны  хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэргийг гаргана.

Гэрэл зургийг mpa.mn

С.Ламбаа нь Төрийн албанд 39 жил. Улс төрийн албан тушаалд 15 жил ажилласан туршлагатай нэгэн.

Ажлын туршлага:

1976 оноос МУИС-ийн улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш
1980 оноос Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
1984 оноос ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны  бэлтгэл факультетэд декан
1988 оноос Дээд боловсролын Улсын хороонд мэргэжилтэн, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга
1990-1996 онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх  худалдаа, үйлдвэрлэлийн “Сургалт импекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборын ерөнхий захирлаар тус тус ажиллаж байв.
1996-2000 онд УИХ-ын гишүүн
1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал
2004-2008 онд УИХ-ын гишүүн
2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга
2007-2008 онд УИХ-ын Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны даргаар ажиллаж 2008 онд дахин УИХ-ын гишүүнээр сонгогдсон
2008 оны 9-р сараас 2012 оны 2 дугаар сар хүртэл Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан
2012 оноос  УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга
2015.12.25-ны өдрөөс  Эрүүл мэнд, спортын яамны  Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна.