“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженер хангамж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүд нийслэлийн 13 гудамж, нийтийн эзэмшлийн зам дагуу байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн тохижилтонд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм.
Чингисийн өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу гадна, дотор тохижилтоо сайжруулж байна.
Мөн тус өргөн чөлөөнд байрлаж буй ”Ньюсил” ХХК, “Залуу Монгол корпораци” ХХК, “Эко констракшн” ХХК, “Эх Монгол групп” ХХК “Глобал хурд” ХХК, “Хос судар” ХХК, “Логос принт” ХХК, иргэн Г.Наранцэцэг нар орчныхоо тохижилтонд анхаарч хашаагаа шинэчлэн, өнгө үзэмжийг нь сэргээн будах гэж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.