Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Та өдөр тутам хэрэглэдэг бүтээгдэхүүндээ сэтгэл хангалуун байдаг уу?

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Сүүлийн үед хоолны хордлогын дуудлага нэмэгдэж байгаа дотор сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд анги ангиараа ХӨСҮТ-д хандах болсон нь хүнсний бүтээгдэхүүнд өндөр хяналт тавих цаг болсныг илтгэж байна.

Дан ганц хүүхэд багачууд гэлтгүй нийт хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нотолсон байдаг.

Иймээс хүнсний аюулгүй байдлын үүднээс улс орнууд аль болох дотооддоо үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үздэг болсон юм. Гэвч манай улс хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг гаднаас авсаар л байна.

 

Хамгийн их эрсдэлтэй, түргэн муудах боломжтой, хадгалах нөхцөлийг хатуу шаарддаг хүнсний бүтээгдэхүүн бол сүү сүүн бүтээгдэхүүн. Тэр дундаа бидний хүүхдэдээ авч өгдөг йогуртын ихэнхийг бид гаднаас импортолж авдаг билээ.

Дотоодын  хэрэгцээг хангах хүчин чадал байсаар байхад импортын йогурт сонгохгүй байх,  мөн дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөж эдийн засгийг хүндрэлээс гарахад туслах хэрэгтэй. 

Бидний эчнээ танил цэнхэр өнгийн аягатай импортын йогуртнууд гэхэд л ихэвчлэн ОХУ-аас орж ирэх бөгөөд галт тэргээр зөөвөрлөн авчирч буй чингэлэг дүүрэн йогурт хадгалалтын горимыг сахиж чаддаггүй нь тодорхой. Зундаа хэт халж, өвөлдөө хөлдөөд орж ирдэг йогурт зарим нь томоохон супермаркетын хөргөгчид харагддаг бол зарим нь дэлгүүрийн лангуун дээр ил байх нь ч бий. 

 

Импортын йогуртны орц найрлага тодорхойгүй байхаас гадна хадгалах хугацаа нь 6 сараас 1 жил хүртэл байдаг нь том эрсдэл. Сүү сүүн бүтээгдэхүүнийг 1 сараас дээш хугацаагаар хадгалахын тулд химийн бодис хольдог. Химийн бодисыг амт оруулах, өнгө зүсийг нь сайжруулах, хадгалах хугацааг уртасгах гэсэн гурван зорилгоор хольдог байна. Мөн тогтворжуулагч, үнэр, амт оруулагч гэхчлэн олон төрлийн химийн бодис найрлагад нь орсноор йогуртууд илүү өтгөн болдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй.

Буух эзэнтэй, буцах хаягтай гэх үг бий. Хэзээ үйлдвэрлэж, ямар нөхцөлд хадгалж, тээвэрлэсэн нь мэдэгдэхгvй импортын йогуртыг халж, Монгол эх орныхоо экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэвэл Таны үр хүүхдийн эрүүл мэндэд тустай гэдгийг зөвлөе. 

Манай улсад АПУ ХК , Сүү ХК, Витафит , ГУМ гэх мэт чадал чансаатай олон үйлдвэрүүд хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж  байна.

Ганц жишээ хэлэхэд л “Сайн” брэндийн йогуртад хүний биед хэрэгцээт амьд бичил биет агуулагдахаас гадна ямар нэгэн химийн бодис агуулагдаагүй, цэвэр Монгол үнээний сүүгээр бүрж хэрэглэгчийн гарт хэдхэн цагийн дотор хүргэдэг юм билээ!

Дотоодын буюу САЙН йогуртыг сонгох шалтгаан

1.    Амьд бичил биет агуулсан
2.    Хадгалалтын болон тээвэрлэлтийн горимыг олон улсын стандартын дагуу хийдэг
3.    Цэвэр үнээний сүүгээр хийсэн, химийн бодис агуулаагүй
4.    Буцах хаяг, хандах эзэнтэй
5.    Хэрэглэгчийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэдэг

Импортын йогуртнаас татгалзах шалтгаан

1.    Тээвэрлэлт хяналтгүй, холоос тээвэрлэдэг
2.    Хадгалалтын горимын хяналт байхгүй
3.    Нэмэлт химийн бодис агуулсан
4.    Буцах хаяг, эргэх эзэнгүй

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.