Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Оюутнууд сургалтын төлбөрийн зээлээ авч эхэлнэ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 19
iKon.MN


ШӨХТГ-ийн Хэрэглэгчидийн төв байранд

11:30 цагаас Банк болон даатгалын компаниудын зарим нь ноцтой зөрчил гаргаж байгаа талаар мэдээлнэ. Мөн сонгуулийн сурталчилгааг арилжааны ямар телевизүүд явуулж болох, иргэд, хэрэглэгчдийн санал гомдолын асуудлаар мэдээлэл өгнө.

ТТЭН-ын байранд /Сүхбаатар дүүргийн 6-р хороо 24а байр/

12:30 цагаас Тусгаар тогтнол, Эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн эвсэлийг НИТХ-ын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг Нийслэлийн сонгуулийн хороо гаргалаа. Энэ асуудлаар мэдээлэл хийнэ. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас “Газар тариалан” холбооноос ХХААЯ-ны сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарын хууль бус үйлдэл, луйврын бүлгийг илчлэх баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Өмнөговь аймгийн Сонгуулийн хороо хууль зөрчиж МАН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Иргэний зориг-Ногоон намаас нийслэлийн Сонгуулийн хороо тус намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагаас Нийслэлийн Сонгуулийн хороо “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэлийн нэр дэвшигчдийг сонгуульд бүртгэхээс татгалзаж буйг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд

12:00 цагаас Улаанбаатарт саяхан болж өндөрлөсөн АСЕМ-ын “Ахлах албан тушаалтнуудын уулзалт”-ын үр дүнгийн талаар ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Г.Баттунгалаг, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга, Элчин сайд Л.Оргил нар мэдээлэл хийнэ. 

Чингисийн талбайд

12:00 цагаас Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажил үйлчилгээг танилцуулах өдөрлөг болно.

 НЗДТГ-ын Б танхимд 

12:30 цагаас "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сарын 20,21-ний өдрүүдэд Чингисийн талбайд зохион байгуулагдах Олон улсын номын баярын талаар мэдээлэл өгнө.

АШУҮИС-ийн Эко танхимд

13:00 цагаас Оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгох "Сайн оюутан" хөтөлбөрийн нээлт болно. Энэ үеэр шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь сургалтын төлбөрийн зээл олгож хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж банкнаас авсан эцэг эхчүүдийн цалин, тэтгэврийн зээлийн хүүг 25 хувиас 5 хувь руу буулгаж шилжүүлнэ.