Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэнгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг өнөөдрийг чуулганы хамгийн эхэнд хэлэлцэв. 

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн ихэнх нь “Сонгууль дөхсөн энэ үед Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх нь зохимжгүй. Дээр нь гишүүдийн ирц хангалтгүй байна. Ийм үед үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудлыг хөнгөн хуумгай шийдэж болохгүй” гэсэн байр суурьтай байв. 

Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 67.4 хувийн саналаар Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. 

Ийнхүү Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаалаа.  

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн найман хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хуваарьт оруулсан байна. Тодруулбал, 

  • Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
  • Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд,
  • Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
  • Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
  • Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
  • Төрийн болон албаны нууцын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
  • Мэдээллийн аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, 
  • Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд

Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэх юм.