Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОУХМ Б.Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбааг гардуулж өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр уулын спортын ОУХМ Базархандын Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбаа гардуулан өгөв. Тэрээр Эверестийн оргилд 3 дахь удаагаа авирахаар маргааш эх орноосоо мордох гэж байгаа юм.

Төрийн далбаа гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Дэлхийн дээвэр болсон Эверестэд амжилттай авираад, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулаад, ард түмнийхээ хийморь золбоог даатгаад сайн яваад ирээрэй” гэлээ.

Уулын спортын ОУХМ Б.ЦэвээндашАливаа улс орон, байгууллага, хамт олны сүр хүч, хийморь тугандаа байдаг. Миний хувьд дэлхийн ноён оргил Эверестэд 3 дахь түүхэн авиралтаа хийхээр маргааш мордох гэж байна. П.Цагаан даргаас өнөөдөр Эверестийн оргилд мандуулах Төрийн алтан соёмбот далбаагаа гардан авлаа. Их баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье” гэв.