Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-ийн 19 дүгээр хороонд айлын хот руу галзуу чоно дайрчээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дэх Ундраа зуслангийн урд байрлах айлын хотруу галзуу чоно дайрч холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.

Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн “Хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх тухай” захирамжийг үндэслэн дүүргийн Онцгой комиссоос анхааруулга, сэрэмжлүүлгийг мал бүхий айл өрхүүдэд хүргүүлсэн байна.

Мал бүхий айл өрхүүд тэжээвэр малаа даатгалд бүрэн хамруулах, хараа хяналт тавих, хариулга маллагаатай байлгах, малчид болон нийт иргэд өдөр бүр өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.