Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: С.Ганбаатар Монгол Улсын хуулийг бүдүүлгээр зөрчсөн

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ХҮН-ын хэвлэлийн бага хурал яг одоо болж байна. Энэ хуралд ХҮНамын даргаар шинээр сонгогдоод буй Б.Найдалаа болон бусад гишүүд оролцсон юм. 

Ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Доржханд "ХҮН намын хариуцлагын ерөнхий хорооноос төв хороонд "Даргад хариуцлага тооцно уу" гэсэн дүгнэлтээ хүргүүлсэн. Үүний үр дүнд намын төв хороо өнөөдөр хурлаа хийсэн.

Хурлын шийдвэрээр С.Ганбаатарыг огцруулж Б.Найдалааг ХҮН-ын даргаар томилсон.

Гаргасан зөрчил:

  • Хариуцлагын ерөнхий хороог өөрийн № 02 тоот тушаалаар татан буулгах нь өөрийг нь хянах ёстой хороог буулгаж байгаа нь буруу юм.
  • ЕНБД буюу Т.Доржхандыг гадаадад томилолтоор явж байх үед нь  № 01 тоот тушаалаар албан тушаалаас нь огцруулсан. 

Дээрх гаргасан хоёр тушаалаас үзэхэд намын систем, багийн системээр намыг УДИРДАХ БОЛОМЖГҮЙ.

Магадгүй С.Ганбаатар гишүүн ганцаарчилсан тоглолт сайтай, сайн УЛС ТӨРЧ, ТЭМЦЭГЧ байх.

Гэтэл олон хүмүүсийн итгэл найдварыг БАЗААД хаячихлаа. Тиймээс хууль дүрмийн дагуу ХАРИУЦЛАГА тооцож байна" гэлээ.

Т.Доржхандын хувьд ХҮН-ын ЕНБД-аас огцрох хүсэлтээ өнөөдөр өөрөө өгчээ. 

Хэвлэлийн бага хурлын үеэр Б.Найдалаа "Өнөөдрийн болж буй асуудлууд ганц ХҮН намын асуудал биш, хэдхэн хүний албан тушаалын талаарх асуудал биш. Монгол Улсыг мухардлаас гаргах хөгжлийн шинэ шатанд гаргах ИТГЭЛ юм.

С.Ганбаатар Монгол Улсын хуулийг бүдүүлгээр зөрчиж, намын дүрэм журмыг ч гэсэн зөрчсөн.

Өнөөдөр улс төрийн асуудал бол "Хуйвалдаантай байх уу, зарчимтай байх уу" гэдэг хоёрыг зааг дээр болж байгаа асуудал юм.

Бид нар олны итгэлийг хамгаалахын тулд ЗАРЧМАА баримталж, тууштай явах болно" гэдгийг онцлов.