Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөх сувд-2016”-д оролцоно

President.mn
2016 оны 3 сарын 2
President.mn
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 2-3-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллах гэж байна. Тэрбээр өнөөдөр тус аймгийг зорьсон юм. 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийнэ.

Төрийн тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Галбадрах нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллах юм.