Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

ГХЯ: Гадаад паспортын аюулгүй байдлыг сайжруулахын үүднээс ЧИПТЭЙ болгоно

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Гадаад Хэргийн Яамнаас сар бүрийн гурав дахь долоо хоногийн Мягмар гарагт зохион байгуулдаг "Хэвлэл мэдээллийн цаг" уулзалт өнөөдөр боллоо.

Энэ удаагийн хуралд Бодлого, төлөвлөлт зохицуулалтын албаны дарга Г.Амартүвшин, Гадаад сурталчилгаа мэдээллийн албаны дарга Х.Мандахцэцэг, Олон талт хамтын ажиллагааны дэд захирал Д.Гэрэлмаа, Консулын газрын захирал Д.Болд нар оролцлоо. 

Уулзалтаар: 

  • "Дэлхийн Монголчууд" болон "Монгол Улсыг гадаадад сурталчлах" хөтөлбөрийн Үндэсний зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй байхаар батлагдсан. Түүнчлэн хоёр хөтөлбөрийг хариуцсан даргаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ажиллах болсныг мэдээллээ.
     
  • Мөн Женев хотод хоёрдугаар сарын 29-нд эхэлсэн НҮБ-ын "Хүний эрхийн зөвлөлийн 31 дүгээр чуулган"-д манай улсын төлөөлөгчид оролцоно. Монгол Улсын хувьд хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсноос хойш оролцож буй анхны чуулган юм. Монгол Улсыг төлөөлж буй төлөөлөгчдийг сайд Л.Пүрэвсүрэн ахлаж байгаа бөгөөд чуулганы үеэр Итали, Польш, Словак, Эстони улсын Гадаад хэргийн сайдтай уулзана.
     
  • АСЕМ-ын уулзалт хүртэлх хугацаанд Монголоос гадаад руу болон гадаадаас Монгол руу хийх дээд өндөр түвшний айчлал ТӨЛӨВЛӨГДӨӨГҮЙ байгаа. 
     
  • 2012 онд Засгийн газраас "2015 оны аравдугаар сар гэхэд гадаад пасспортыг ЧИПТЭЙ болгоно" гэсэн тогтоол гаргаж байсан. Энэ ондоо багтаан энгийн гадаад паспортыг ЧИПТЭЙ болгохыг зорьж байна. ЧИПТЭЙ болсноор олон улсын шаардлагыг хангасан паспорттой болохоос гадна аюулгүй байдлыг сайжруулж байгаа аж. 
    Дашрамд дурдахад, ЧИПГҮЙ паспортыг хугацаа нь дуустал ашиглах боломжтой хэмээн ГХЯ-ны холбогдох хүмүүс мэдээллээ.