Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

БУДАПЕШТ хотын тугны музейд Монгол Улсын Төрийн далбааг гардуулж өглөө

ГХЯ
2016 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Элчин сайд Т.Ганди 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Будапешт хотын Тугны музейн дарга Балог Ласлог ЭСЯ дээр урьж Монгол Улсын Гадаад Хэргийн Яамнаас ирүүлсэн ГХЯ-нд ашиглагдаж байсан төрийн далбааг гэрчилгээний хамт гардуулан өгөв.

Төрийн далбааг гардуулан өгөхдөө тус далбаа нь Монгол Улсын ГХЯ-нд ашиглагдаж байсан, тус яамны түүхийг шингээсэн далбаа болохыг Элчин сайд Т.Ганди онцлон хэлэв.

Унгар Улсын иргэн Балог Ласло өөрийнх нь хүсэлтийг хүлээн авч ГХЯ-нд ашиглагдаж байсан түүхтэй далбааг тус музейд дурсгал болгон гардуулан өгч буйд гүнээ талархаж буйгаа илэрхийлээд энэхүү талархлын үгийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд уламжилж өгөхийг хүсэв.

Мөн тэрбээр Будапешт хотноо суугаа ЭСЯ-уудтай хамтран тухайн улсыг сурталчилсан өдөрлөг, үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулдагаа хэлээд Монгол орныг танилцуулах өдөрлөг, үзэсгэлэнг ЭСЯ-тай хамтран энэ оны 11 сарын үед зохион байгуулах боломжтойг уулзалтынхаа үеэр дурдав.

Зураг
13 | 18 | 18 цаг