Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг АТҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авав.

Авто Тээврийн Үндэсний Төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан улсын чанартай замуудын хөдөлгөөн хэрхэн үргэлжилж байгааг мэдээлж байна.

50-60 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатжээ

15:00 цагийн байдлаар Улаанбаатар - Мандалговь чиглэлийн ПК76 - ПК84 км хооронд буюу Ногоон дов орчимд зам даваа цасанд боогдож, 50-60 тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан байна. Тус бүсэд Төв аймгийн Авто зам засвар арчлалтын байгууллага болон Онцгой байдлын хэлтсээс шуурхай ажлын хэсэг 10 хүний бүрэлдхүүнтэй, хоёр автогрейдэр, нэг цас ачигч, нэг үйлчилгээний машин гарч яаралтай арга хэмжээ авах, автозамын хөдөлгөөнд хязгаарлалт хийхээр ажиллаж байгаа ажээ.

Хүчтэй цасан шуургатай байгаа тул өнөө маргаашдаа онц шаардлагагүй бол өмнө чиглэлийг зорихгүй байхыг Авто Тээврийн Үндэсний Төвөөс анхааруулж байна.

Зам даваа хаагдаж болзошгүй байгааг анхаарууллаа

Завхан аймаг Солонготын даваа, Өвөрхангай аймаг Зүйлийн хөндий, Бумбат, Шартын даваа, Төв аймаг Ногоон довын давааны орчим цасан шуургатай, замын нөхцөл хүндэрсэн, зам даваа хаагдаж болзошгүй байгааг анхаарууллаа.

16:00 цагийн байдлаар Өвөрхангай аймгийн Зүйлийн хөндий, Шарт, Бумбатын давааны орчим цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын зорчих хэсэг нарийссан байгаа тул аймгийн ОБГ-аас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байна. 

Замын нөхцөл, цаг агаарын байдлаас шалтгаалан 

  • БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ ЧИГЛЭЛИЙН 14:00, 18:00 ЦАГИЙН АВТОБУС,
  • ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 15:00 ЦАГИЙН АВТОБУС,
  • ДУНДГОВЬ АЙМГИЙН 14:00 ЦАГИЙН АВТОБУС,
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН 16:00 ЦАГИЙН АВТОБУСНЫ хөдөлгөөнийг түр зогсоох, маргааг өглөө тээвэрлэлтэд гаргах зохицуулалт хийгээд байгаа ажээ.

 

Замын нөхцөл байдал:

Гэрэл зургийг АТҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авав.
Гэрэл зургийг АТҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авав.
Гэрэл зургийг АТҮТ-ийн фэйсбүүк хуудсаас авав.

 

 Эх сурвалж: АТҮТ