Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Антрактидад станцаа байгуулахад 250 мянган ам.доллар хэрэгтэй гэв

Өглөөний сонин
2016 оны 1 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улс өнгөрөгч оны гуравдугаар сард Антрактидын гэрээнд албан ёсоор нэгдэж, бааз байгуулах зөвшөөрөл авч газраа өмчилсөн билээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын усны ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэгээс хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улс 2011 онд Антарктид судлалын хүрээлэн байгуулж, 2015 оны зургаадугаар сард Антарктидын тухай олон улсын гэрээнд нэгдсэн. Ингэснээр Өмнөд туйлд өөрийн станцаа байгуулж, бие даан судалгаа шинжилгээний ажил явуулах, энэ туйл руу аялах квотоо өсгөн, байгалийн нөөцийг нь боловсруулах ажилд оролцох боломжтой болж байгаа аж.

Хэвлэлийн бага хурлын үеэр профессор Н.Батсүх “Бааз байгуулснаар Монгол Улсын ирээдүйд эдийн засгийн болон экологийн өндөр ач холбогдолтой байх юм. Тухайлбал, геологи болон цаг уур, усны нөөц гэсэн үндсэн гурван чиглэлээр ажиллана. Ингэснээр одоо ашиглах боломжгүй баялгийг хэрэглээнд оруулахад тодорхой хэмжээний хувь эзэмших боломж бүрдэх юм” гэлээ.

Эхний ээлжинд Монголын тал эрдэм шинжилгээний таван ажилтан ажиллах боломжтой бөгөөд 250 мянган ам.доллар шаардлагатай.

Энэ мөнгөний тодорхой хувийг “Усны ассоциаци” хувийн хэвшлийн байгууллагатай хамтран бүрдүүлсэн бол Засгийн газраас энэ онд 90 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх тухай хэлэлцэж байгаа аж.

 

Зураг