Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймагт ГУРВАН ИХЭР ТУГАЛ төржээ

ikon.mn
2015 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд энэ сарын 23-ны өдөр гурван ихэр тугал төржээ. Тус сумын 2-р багийн малчин И.Бат-Итгэлийн хотонд улаан халзан үнээ тугаллаж, гурван ихэр тугал төрсөн байна.

Цагаан-овоо суманд төл мал ихэрлэх нь элбэг байдаг гэнэ. Энэ жил л гэхэд 3-р багийн малчин М.Мягмардоржийн алаг ямаа таван ихэр ишиг төрүүлсэн. Уг ямаа өнгөрсөн хавар бас л таван ихэр ишиг гаргаж байсан юм. Иймээс  “Одонгийн болзол хангасан” ямаа гэж хошигнон нэрлэдэг ажээ.

Эх сурвалж: dornod.net