Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ БАЙРНЫ ЭЗДЭД БАЯР ХҮРГЭЕ. ГЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС БИЙ...

СУРТАЛЧИЛГАА
2015 оны 11 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

Та гэрээ болон бусад бүх бичиг баримтууд дээрээ гарын үсэг зурж, төлбөрөө төлөөд шил толь болсон шинэ байшиндаа ороод ирсэн үү. Их ажлын ард ингээд гарлаа гэж үү. Яг ч тийм биш юм аа. Дуусаагүй байна. Шинэхэн гэртээ аз жаргалтай, аюулгүй, амар тайван амьдрах зөвлөгөөг  RE/MAX Mongolia танд хүргэж байна. 

1. Мөнгөн хуримтлал үүсгэ

 

Үл хөдлөх хөрөнгөтэй болохоор хаанаас ч юм гарч ирэх олон гэнэтийн зардлууд нэмэгддэг. Дээврээс ус гоожих, орон сууцны сантехникийн найдваргүй байдлаас болж хоолой задарч, ус алдах явдал гарч магадгүй. Тэгвэл хоолой шинэчлэх ажил гарна Хэрэв эртхэн арга хэмжээ авахгүй бол доод айлдаа ч төлбөр төлөх хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс гэнэтийн зардлын сан буюу онцгой байдлын сан үүсгэснээр та эдгээр гарч ирж болзошгүй асуудлуудад бэлэн байж, хүндрэлд орохгүй. 

2. Тогтмол арчилгаа хийж бай.

 

Та тавилга авахдаа багагүй хэмжээний зардал гаргасан л байж таараа. Зарим айлууд ёстой яасан ч дур гэсэн шиг эдлэх нь бий. Бас эхнээс нь гамтай, ариглаж арчилж хэрэглэдэг хүмүүс ч байдаг. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү эзний дур боловч анхнаас нь арчилж, тордож хэрэглэх нь илүү зардлыг хэмнэдэг гэдгийг бүү мартаарай. Тогтмол арчилгаатай байснаар тухайн эд хөрөнгийн засварын зардлыг бууруулна. 

3. Үл хөдлөх хөрөнгийн зар, зах зээлийн ханшыг тоох хэрэггүй

 

Та өөрөө зарах гээгүй л бол үл хөдлөх хөрөнгийн зарыг харж сэтгэл санаагаар унаж, эсвэл даралтаа өсгөх хэрэггүй. Ажлын байрандаа ойртож гэрээ нүүлгэхээр шийдээгүй бол, эсвэл санхүүгийн хүндрэлийн улмаас үл хөдлөх хөрөнгөө зарахаас өөр нөхцөл байдалд ороогүй бол зах зээлийн ханш танд одоохондоо хамаагүй. Ер нь аргагүй нөхцөлд орж үл хөдлөх хөрөнгөө зарах нь үл хөдлөх хөрөнгийн тань бодит ашгийг ямагт бууруулж байдаг гэдгийг санаарай. 

Дүгнэлт

Энэхүү цуврал зөвлөгөө маань таны үл хөдлөх хөрөнгө худалдан авах үйл явцын талаарх мэдлэгт тань дуслын ч атугай нэмэр болсон гэдэгт итгэлтэй байна. RE/MAX-ийн агентууд нь олон улсын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын стандарт сургалтанд сууж мэргэшсэн байдаг учраас бид танд энэ талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгч туслахдаа баяртай байх болно. 

RE/MAX-ийн агентууд үргэлж таны дэргэд байх болно. 

  • Хаяг: ХУД, 15-р хороо, Махатма Гандийн гудамж, Galaxy Tower, 1 давхар
  • Утас: 7710 6060, 9901 0860
  • Цахим шуудан: info.central@remax.mn
  • Веб хуудас: www.remax.mn

 

  • Хаяг: СБД, 1-р хороо, Юнескогийн гудамж-14, Дипломат оффис, 4 давхарт
  • Утас: 7709 5000, 9502 6812
  • Цахим шуудан: info.infinity@remax.mn
  • Веб хуудас: www.remax.mn

 

  • Хаяг: БЗД, 26-р хороо, Их хүрээ гудамж, Parkside Center, 3 давхарт
  • Утас: 7707 3399, 9908 1938
  • Цахим шуудан: info.best@remax.mn
  • Веб хуудас: www.remax.mn

 

  • Утас: +976 9199 9707, 9400 0123, 9497 0749, 8897 0749
  • Цахим шуудан: boloroo.m@remax.mn
  • Хаяг: COMING SOON
  •  
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 16 цаг