Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлч Л.Болормаа таалал төгсчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Mongolian Mining Journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Л.Болормаа таалал төгсчээ. 

Энэ талаар тодорхой мэдээлэл бага байгаа ч түүнийг таалал төгссөнийг баттай эх сурвалж нотлов. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 

Л.Болормаа нь ажлын гараагаа өдөр тутмын "Өнөөдөр" сониноос 1998 онд эхэлж байжээ. 

2001-2008 онуудад “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгч албыг хашихдаа Монголд өдөр тутмын сонины сонгодог загварыг төлөвшүүлэх, барууны сэтгүүл зүйн бичлэгийн хэв маягийг Монголын сэтгүүл зүйд анх нутагшуулахад хүч бололцоогоо дайчлан ажилласан билээ. 

Шинэ сэтгүүл зүйн анхны өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн "Даашинзтай сурвалжлагууд" номоо 2007 онд хэвлүүлсэн. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофе Аннанаас авсан ярилцлагууд, Афганистанаас хийсэн сурвалжлагууд зэрэг багтжээ. Мөн 2013 онд "Завгүй" номоо бичиж хэвлүүлсэн.

"Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч" шагналтай.  

The Mongolian Mining Journal сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан. Уг сэтгүүл нь Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг Монголын анхны сэтгүүл юм. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл 2008, 2012, 2013 онуудад тус сэтгүүлийг "Оны шилдэг сэтгүүл"-ээр шалгаруулжээ.