Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Багш нарт ямар НӨҮТБҮҮК тараасан бэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд багш нэг бүрт зөөврийн компьютер олгож байгаа билээ.

Тухайлбал 25,000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11,340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байгаа.

Тэдэнд ямар үзүүлэлттэй, ямар маркын компьютер олгож байгаа талаар БСШУЯ-д очиж мэдээлэл авсан юм. Энд харагдаж байгаа зураг дээрх зөөврийн компьютерыг багш нарт тарааж эхэлжээ. Lenovo брэндийн U40 маркийн энэхүү компьютер нь 500 гаруй долларын үнэтэй аж.

 

Мөн энэхүү компьютерыг дагалдуулж албан ёсны лицензтэй Windows 8. 1 pro, Office 2013 pro програмуудыг өгч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл компьютер болгонд дараах программуудыг суулгаж, кодыг нь хамт дагалдуулж өгсөн байна. Энэ нь болосвролын салбарт сайн жишиг тогтоосон үйл явдал болж байгааг холбогдох мэргэжилтнүүд онцоллоо.

Үүнээс гадна компьютер нэг бүрийг зориулалтын цүнх, хулгана /mouse/ дагалдаж байгаа аж.

Ингээд компьютерийн үзүүлэлтийг хүснэгтээр хүргэж байна

1

Сурагчийн зөөврийн компьютер

CPU: Intel core i3-5005U 2.0GZhz

Memory: 2GB, 1600MHz DDR3

HDD: 320GB (7200rpm) 

ODD: 16xDVD+/-RW 

Network: 10/100/1000Mbps RJ-45 Ethernet Lan,

Other: USB optic mouse, 720p camera, Цүнх

Monitor: 14 inch HD LED, Widescreen Battery: 4 cell 

OS: Windows 8.1 pro, office 2013 pro

2

Багшийн зөөврийн компьютер

CPU: Intel core i5-5200U 2.2GZHz

Memory: 4GB, 1600MHz DDR3

HDD: 500GB (7200rpm) 

ODD: 16xDVD+/-RW 

Network: 10/100/1000Mbps RJ-45 Ethernet Lan,

Other: USB optic mouse, 720p camera, Цүнх

Monitor: 14 inch HD LED, Widescreen Battery: 4 cell 

OS: Windows 8.1 pro, office 2013 pro