Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Cтресс тайлах БОГИНО ХУГАЦААНЫ аргууд

ikon.mn
2015 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Богино хугацааны стресс тайлах аргуудаас суралцаж, туршиж үзээд стрессээ тайлаарай. 

Анхаарлаа өөр зүйлд хандуулах: Түр хугацаагаар сэтгэл санааг тавгүйдсэн зүйлээсээ анхаарлаа холдуулж өөр зүйлд шилжүүлэх.

Зайлсхийх: Нэлээд удаан хугацааны туршид ямар нэгэн асуудлыг зохицуулахаас зайлсхийх, эсвэл зохицуулахыг хойшлуулах зорилгоор еөр нэг зүйлийг хийх. Зайлсхийж байгаа явдлыг "анхаарлаа өөр зүйлд хандуулахын нэлээд туйлширсан" хэлбэр гэж хэлж болно.

Зугтан зайлах: Ямар нэгэн асуудлыг зохицуулах шаардлагаас бүрэн зайлсхийх боломж олгосон алхмуудыг хийх зугтан зайлсхийх явдлыг "зайлсхийх аргын нэгэн туйлширсан хэлбэр" гэж үзэж болно.

Бясалгал: Хүний оюун ухааныг түүний амьсгал, үйлдэл юмуу тодорхой нэгэн бодол дээр төвлөрүүлснээр хүний биеийг гүн тайвшралд хүргэдэг арга.

Өөрөө өөртэйгээ эерэг уур амьсгалтай яриа өрнүүлэх: Өөрийгөө дэмжсэн урамшуулсан уур амьсгалтай яриаг өөрөө өөртэйгээ зорилготойгоор өрнүүлэх явдал дээр тулгуурласан арга.

Төсөөлөн бодох: Нүдээ анин чимээгүй сууж, өөрийн бодолдоо маш тайван бөгеөд амрах нөлөөтэй дүр зургийг харах хэлбэр дээр тулгуурласан арга.

 

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төвийн дарга Ч.Батмөнх