Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

30 насандаа заавал хийх НАЙМАН өөрчлөлт

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ихэнх хүмүүс 20-иод насандаа зарим нэгэн муу зуршилтай болсон байдаг. Тэгвэл 30-иад нас гэдэг бол энэ зуршилаа үгүй хийх үе. Учир нь энэ насанд хүний зуршил цаашдын чиг хандлага болж үлддэг.

Тиймээс цаашид урт хугацааны амжилтын суурь болох өөрчлөлтийг танд санал болгож байна.


1. Тамхиа хая

Хэрэв та тамхи татдаг бол нэн даруй хаях хэрэгтэй. Судалгаанаас харахад 40 наснаасаа өмнө тамхинаас гарч чадвал нас барах магадлал үргэлжлүүлэн татсан хүмүүстэй харьцуулбал 90 хувиар багасдаг байна.

2. Унтах, босох тогтсон цагтай бол

Амралтын өдрүүдэд нөхөж унтаж хэв маяг таны амьдралд тогтсон байсан ч өдөр бүр тогтсон цагтаа унтаж, босох болох хэрэгтэй. Хэрэв хэдэн өдрийн турш хэтрүүлээд унтчих л юм бол таны биеийн цагт өөрчлөлт орж, дараагийн өдөр ядрах болно. Амьдралынхаа туршид нойрны асуудлаас хол байхыг хүсэж байгаа бол тогтсон цагтай болоорой.

3. Байнга дасгал хий

Алхах, дугуй унах, гүйх, хүндийг өргөх, ууланд авирах, сэлэх гээд аль ч байсан хамаагүй боломжоороо, тогтмол хөдөлж байх хэрэгтэй. Гучаад насныхаа дунд үеэс таны бие булчингийнхаа массыг алдаж эхлэх бөгөөд дасгал хийхэд хамгийн чухал цаг үетэй золгоно. Гэхдээ өөрийгөө залхаах биш үнэн сэтгэлээсээ дуртай байгаа зүйлээ хийгээрэй. Тэгвэл илүү урт хугацаанд хичээллэх боломжтой болно.

4. Тэмдэглэлээ хадгалж эхэл

Өөрийнхөө амьдралын талаар тэмдэглэж эхэл. Одоо бичиж байгаа зүйлс чинь ирээдүйд уншихад баяр хөөр, ухаарал авчрах болно.

5. Мөнгө хуримтлуулж эхэл

Залуу нас амьдралын чинь алтан үе мэт санагдаж байгаа хэдий ч та хэр эрт мөнгөө хадгалж эхэлнэ төдий чинээ өсөж үржих боломжтой гэсэн үг.

6. Амьдралынхаа мөрөөдлийг биелүүлж эхэл

Байшин худалдаж авмаар байна уу. Хүүхэдтэй болмоор байна уу. Ном бичмээр байна уу?. Яг одоо аль нэгийг нь барьж аваад хэрэгжүүлж эхэл. Жилийн дараа гэхэд мөрөөдөлдөө хүрэхэд хэр ойртсоноо хар.

7. Байгаадаа сэтгэл хангалуун байхад суралц

Өөрт юу байгаагаа мэддэг байна гэдэг аз жаргалтай байна гэсэн үг. Эрдэмтдийн судалснаар өөрт байгаа зүйлдээ талархаж эхлэх нь аз жаргалтай байдлыг бий болгож, сөрөг сэтгэл хөдлөлийг бууруулдаг байна.

8. Алдаа гаргасан бол өөрийгөө уучил

Нийгмийн сэтгэл судлаачид өөрийгөө уучилж, алдаагаа залруулах нь амжилтад хүрэх гол зам гэжээ. Учир нь ингэснээр хүн өөрийн сул талаа олж харж, өөрчилж, ирээдүйд ахин ижил алдаа гаргахгүй байж чаддаг.

 

Эх сурвалж: BusinessInsider.com