Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

2015 оны хамгийн нөлөө бүхий БИЗНЕСИЙН номууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 9 сарын 30
iKon.MN

Файнэншл Таймс болон МкКинзей-гээс “Бизнесийн шилдэг ном” шалгаруулалтынхаа шилдэг зургаан номыг зарлажээ. Энэ жилийн шилдэг бизнесийн номууд дунд глобал эдийн засагт роботууд хэрхэн нөлөөлж байна вэ, Америкийн корпорациуд эмэгтэйчүүдэд тэгш боломж олгох тухай, эдийн засгийн зан төлөв зэрэг сонирхолтой сэдвүүдээр  бичигджээ.

Ингээд шилдэг зургаан номыг танилцуулъя. Хэрэв цаг үеэсээ үл хоцорч, англи хэл дээр бизнесийн ном уншмаар байгаа бол сонголтонд тань туслах болно.


“Rise of the Robots”- Martin Ford

 

Программ хангамж хөгжүүлэгч, энтрепрёнер Форд роботууд үнэхээр ухаантай болж байгаа бөгөөд таны хийх ажлыг “булааж” байна гэжээ. Үүнээс гадна технологийн өндөр хөгжлөөс сэрэмжлэх тухай болон эрчимтэй хөгжиж буй хиймэл оюун ухаан, энгийн өгөгдөл бүхий машин, хурдан сэтгэдэг программууд нь ирээдүйд үйлчилгээний ажилтан, сэтгүүлч, программистуудыг орлох талаар энэ номдоо өгүүлсэн байна.

“Unfinished Business” - Anne-Marie Slaughter

 

2009 онд Слаутер АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын шууд удирдлага дор байдаг Төрийн Департаментын бодлого тодорхойлогч анхны эмэгтэй захирал болсон юм. Тэрбээр хоёр жилийн турш энэ албан тушаал дээр ажилласан бөгөөд ажлаа хийх нь сайн ээж, эхнэр байх боломжгүй болгож байгаад сэтгэл хангалуун бус байсан аж.

Тэрбээр 2012 онд бичсэн “Why Women Still Can't Have It All” нийтлэлдээ ажлаа орхих болсон шалтгаанаа тайлбарлаж бичсэн нь Атлантик Таймс сонины хамгийн их уншигдсан материал болсон байна.  Одоо Слаутер New America тинк танк байгууллагын CEO бөгөөд түүний гаргасан энэхүү шинэ номд корпорациуд эмэгтэй, болон эрэгтэй ажилтнуудаа тэгш байлгахын тулд хийх ёстой зүйлсийг дэвшүүлэн тавьжээ.

“Misbehaving” - Richard Thaler

 

Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургуулийн эдийн засагч Талер эдийн засгийн зан төлөвийн талаар судалдгаараа алдартай.

Уламжлалт эдийн засагт хүмүүсийг рациональ хандлагатай байдаг гэдэг бол үнэн хэрэгтээ хүмүүсийн шийдвэр ямар ч логикгүй, хурд болон хоёрдагч хүчнээс хамааралтай байдаг ажээ.

"Misbehaving" номдоо тэрбээр зах зээлийг ойлгох өөрийнхөө арга барилыг тусгасан бөгөөд түүний шинэлэг санаануудыг олж харна.  

“Digital Gold”- Nathaniel Popper

 

Нью-Йорк Таймсын технологи, бизнесийн сурвалжлагч Попперын бичсэн “Digital Gold” бол Bitcoin-ы гайхам амжилтын тухай бичигдсэн ном юм.

Bitcoin богино хугацааны туршид өндөр амжилтад хүрсэн бөгөөд цахим мөнгө, санхүүгийн технологи зэргийг дэлхий нийтийн хөдөлгөөн болгож чадсан билээ.

“How Music Got Free” - Stephen Witt

 

CD-ний үйлдвэрлэлийг дижитал хөгжмийн үйлдвэрлэл хэрхэн “бут цохисныг” өгүүлэх нь одоо хуучин мэдээлэл болно.

Гэхдээ зохиогч Уитт mp3 файлыг анх зохиосон Германы энтрепрёнер Делл Глоуэр зэрэг олон сонирхолтой хүмүүсийн тухай тийм ч их яригдаад байдаггүй гайхалтай түүхийг энэ номдоо өгүүлжээ.

“Losing the Signal” - Jacquie McNish and Sean Silcoff

 

2008 онд Уолл Стрийт гэдэг үг Black Berry гэдэгтэй ижил утгатай мэт байлаа. Хэрэв та бизнесийн ертөнцөд байгаа л бол энэ утаснаас нэгийг худалдаж авах “ёстой” байв. Гэвч 2010 онд iOS, Android системүүд гарч ирснээр Black Berry-ийн амжилт унасан юм. 2010 оны сүүлээр л гэхэд тус компани ухаалаг утасны зах зээлийн дөнгөж 0.4 хувийг л эзэлж байлаа.

Globe and Mail-ын сурвалжлагч Jacquie McNish болон Sean Silicoff тус компанийн огцом амжилт, уналтын сонирхолтой түүхийг энэхүү номдоо өгүүлжээ.

 

Эх сурвалж: BusinessInsider

Зураг
13 | 18 | 18 цаг