Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

НОГООН ЦАЙ уух долоон шалтгаан

У.Хулан, iKon.mn
2015 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Ногоон цай тогтмол ууснаар таны биед ямар нөлөө үзүүлэхийг дор бичлээ.


Ясанд сайн нөлөөтэй

Ногоон цай нь ясанд сүүнээс илүү сайн нөлөөтэй. Ногоон цай ууснаар насжилтаас үүдэн яс муудах, ясны сийрэгжилт болох зэрэг асуудлаас урьдчилан сэргийлдэг байна. Өдөрт гурван аяга ногоон цай уудаг хүн ясны сийрэгжилттэй болох эрсдэл 30 хувиар буурдаг болохыг судлаачид тогтоожээ.

Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ

“Maryland Medical Center” их сургуулиас хийсэн судалгаагаар Япон гэх мэт ногоон цайг өргөн хэрэглэдэг ард түмэн хорт хавдраар өвдөх нь харьцангуй бага байдаг аж. Ногоон цай дангаараа хорт хавдраар өвчлөх магадллыг бууруулж байгаа эсэх нь эргэлзээтэй боловч ногоон цайнд агуулагддаг бодисууд нь эсийг хамгаалж, хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг байна. Мөн ногоон цай нь арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлж, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг.

Жин барихад сайн нөлөөтэй

“American Journal of Clinical Nutrition” сэтгүүлийн 12 долоо хоногийн туршилтаар ногоон цай нь жин хасахад тусладаг болохыг баталжээ. Түүнчлэн хэт таргалалт болон таргалалттай холбоотой чихрийн шижин зэрэг өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг байна.

Холестрины хэмжээг багасгана

Ногоон цай нь “муу” холестрол болох LDL-ийг исэлдүүлж, бууруулдаг. Тиймээс ногоон цайнд дурлагсад цай уудаггүй хүмүүсийг бодвол LDL холестролын түвшин нь бага байдаг байна. Ингэсээр зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж, даралтыг хэвийн хэмжээнд барьдаг аж.

Амны хөндийг эрүүлжүүлнэ

Ногоон цай уудаг хүмүүст шүд сулрах болон буйлнаас цус гарах зэрэг асуудал тулгарах нь бага байдаг байна. Ногоон цай их уух нь амны хөндийн үрэвслээс урьдчилан сэргийлдэг бөгөөд амны хөндийн ямар нэг асуудалтай бол ногоон цай уухад гэмгүй.

Зүрхэнд сайн нөлөөтэй

Өдөр бүр ногоон цай ууснаар зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлж болох аж. Япон улсад 40,000 гаруй оролцогчид дээр судалгаа хийхэд ногоон цай уудаг хүн цус харвах болон зүрхний шигдээстэй болох эрсдэл нь 26 хувиар бага байсан байна. Судалгаанд оролцогчид өдөрт хамгийн багадаа таван аяга ногоон цай уудаг тухайгаа хэлцгээжээ.

Алдагдсан эрч хүчийг нөхнө

Нэг аяга ногоон цайнд 24-45 миллиграмм кофейн агуулагддаг бол нэг аяга кофенд 95-200 миллиграмм кофейн агуулагддаг байна. Цай нь кофейны агууламж багатай учир уусны дараа толгой өвдөх, бие салгалах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илрэхгүй давуу талтай. Мөн бага хэмжээний кофейн хэрэглэх нь илүү эрч хүчтэй дасгал хийхэд тусладаг байна. 

 

Эх сурвалж: TIME