Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хамгийн анхны “Алдарын од”-ыг “Соёл-Эрдэнэ” хамтлагт олгоно

Д.Эрдэнэцэцэг, iKon.mn
2015 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль явагдсан түүхт  25 жилийн ой энэ сарын 29-нд тохионо. Үүнийг тохиолдуулан НЗДТГ-аас энэ сарын 30-нд “Алдарын хүндэтгэл” тоглолтыг Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон гэж өнөөдөр мэдээллээ.

Уг тоглолтыг НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү найруулж байгаа аж.

Тэрбээр хэлэхдээ,

-“Алдарын хүндэтгэл” тоглолтыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах бөгөөд энэ зуны хамгийн сүүлчийн шоу тоглолт болно. Түүнчлэн энэ жилээс нэгэн шинэ шагналыг бий болгож байгаа. Энэ нь “Алдарын од” шагнал бөгөөд хамгийн анхныхыг нь “Соёл-Эрдэнэ” хамтлагт өгөхөөр шийдвэрлэсэн. Учир нь Монголын рок попын урлагт тус хамтлагийн оруулсан хувь нэмэр үнэлж барашгүй их.

Иймд НИТХ-ын тэргүүлэгчид 100 хувь дэмжиж тус шагналыг олгохоор боллоо. Мөн цаашид буюу жил бүрийн долоодугаар сарын 30-нд уг шагналаар Монгол соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруусан уран бүтээлчийг шагнаж байхаар шийдвэрлэсэн. 

Төрийн байгууллагууд долоодугаар сарын 30-нд 08.30-12.30, 31-нд 10.00-17.30 цаг хүртэл ажиллана.

Хэдийгээр гадны улс оронд “Алдарын од”-ыг газар бүтээдэгч бид Монгол уламжиллаа дээдээлж, Соёлын Төв Өргөөний гадна хананд тусгай тавцан зассан” гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Нийслэл хотын удирдлагууд соёл урлагийн салбарыг маш сайн дэмжсэний дүнд Монголын соёл урлагийн бүхий л салбарынхан энэ зун нэг дээвэр дор чуулж, үзэгч олондоо уран бүтээлээ толиулж чадлаа” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг долдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэхээр болсон

Дашрамд дурдахад, “Алдарын хүндэтгэл” тоглолтын үеэр "Соёл-Эрдэнэ" хамтлагийн шилдэг 25 бүтээл дуулагдах юм байна.

Түүнчлэн энэхүү түүхэн ойн хүрээнд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд энэ сарын 30-нд 08.30-12.30, 31-нд 10.00-17.30 цаг хүртэл ажиллахаар болж байна. Ингэснээр замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах аж.