Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хаан” Гран при тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа”-д эхэлнэ

ikon.mn
2015 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Олимпийн эрхийн оноо цуглуулах жүдо бөхийн “Чингис хаан” Гран при тэмцээн 12.00 цагт “Буянт-Ухаа” дахь спортын ордонд эхлэх гэж байна. Тэмцээнд ОХУ, Япон, БНСУ, Гүрж, Франц тэргүүтэй нийт 35 орны 202 тамирчин оролцож байгаа бөгөөд барилдааны эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг дахь жингийнхэн хүч үзэх юм.

Дашрамд дурдахад, Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр оноолт сугалааг явуулж, Дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ОХУ-ын бөх Мансур Исаевтай таарсан билээ.

Тэрбээр хэлэхдээ "Өмнө нь ямарваа нэг тэмцээн уралдаанд оролцохдоо сугалааг цахимаар хардаг байсан. Харин энэ удаа өөрийн биеэр сугалаандаа ирж суугаад, 2012 оны Лондогийн олимпийн аварга Мансур Исаевтай хоёрдугаар тойрогт барилдах болсондоо баяртай байна" гэсэн юм.


Үзэгчидэд зориулсан унаа “Баянгол” зочид буудлын урдаас цаг тутам, үнэ төлбөргүй үйлчилнэ.

Зураг
13 | 17 | 17 цаг