Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Налайхын захирагчаар Ш.Хаан сонгогдлоо

www.ulaanbaatar.mn
2015 оны 6 сарын 19
ulaanbaatar.mn
Зураг зураг

Налайх хотын Захирагчийн сонгууль зургаадугаар сарын 14-ний өдөр болж нэр дэвшигчдийн авсан санал 50 хувьд хүрээгүй тул хамгийн өндөр саналтай  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшиж буй Ц.Минжинхүү нарын хооронд зургаадугаар сарын 18-ны өдөр дахин явууллаа. 

Санал хураалт өчигдөр 22:00 цагт албан ёсоор дууссан билээ.

Сонгуулийн нэрсийн жагсаалтад нийт 23,215 сонгогч бүртгэгдсэнээс 9,490 нь буюу нийт сонгогчдын 46.7 хувь нь саналаа өгчээ.

Хоёр өрсөлдөгчөөс Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан 50.87 хувь буюу 4,757 хүний санал авч ялалт байгуулжээ. Харин бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүүд 49.13 хувьбуюу 4,594 иргэн саналаа өгсөн байна.