Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

БОНХАЖЯ орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудад экологийн сургалт хийлээ

БОНХАЖЯ
2015 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖЯ, Орон нутггийн хэвлэл мэдээллийн   холбоо хамтран орон нутгийн  хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудад экологийн  мэдлэг олгох нэг өдрийн цогц сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад 21 аймгийн сонин, телевизийн 80 орчим удирдах ажилтнууд оролцож байна. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Орон нутагт байгаль хамгаалах үйлсэд нүд, чих нь болж үзэл суртлын ажил хийдэг  хэвлэл мэдээллийн  байгууллагын төлөөллүүдтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлж, яамныхаа хэтийн зорилго, зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Хот суурин газрын хөрсний бохирдол анхаарах төвшинд хэдийнээ хүрсэн

БОНХАЖ-ын яам 10 чиглэлд анхаарч ажиллаж байгаа талаар   сайд Д.Оюунхорол дуулгасан юм. Тэрбээр эхлээд хот суурин газрын хөрсний бохирдол анхаарах төвшинд хэдийнээ хүрснийг онцоллоо. Гэр хорооллын хөрсний бохирдол гэж олон жил ярьж ирсэн ч  өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй. Өнөөдөр хөрсний бохирдол гүнийн усыг бохирдуулах  хэмжээнд хүрч, энэ нь  эргээд хүн ардын эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлэх болсон талаар сайд сонордуулсан юм. Тиймээс бохирын асуудлаа амжилттайгаар шийдэж чадсан дэлхийн улс орны  туршлагыг  судалж, энэ чиглэлээр   төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хөрсний бохирдлын гол эх үүсвэр гэр хорооллын жорлонг шинэчлэх цаг нь болсон гэлээ. 

Мөн тэрбээр, аялал жуулчлал, модны хулгай, уул уурхай, хүрээлэн буй орчин гээд байгаль орчинд хамааралтай бүхий л сэдвээр мэдээлэл өгсөн юм. Цөлжилт эрчимтэй явагдаж, усны нөөц хомсдож байгаа нь  хүн  байгаль, эх дэлхийтэйгээ зүй бусаар харьцаж байгаатай салшгүй холбоотой.  Салбарын сайд болсноосоо хойш   хамгийн эхлээд хулгайн модтой тэмцэхэд анхаарч, мэргэжлийн байгууллага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтран хэд хэдэн ажлыг эхлүүлсэн. Үүний үр дүнд нийслэл рүү орж ирэх хулгайн мод багассан гэж хэлмээр байна. Мод ачсан машин бүрийг хулгайнх гэж ойлгож болохгүй учир гарал үүслийн тэмдэг тэмдэглэгээ тавих гэх мэт олон ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн” гэлээ. 

Нэг өдөр үргэлжлэх сургалтаар БОНХАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нар өөр өөрсдийн хариуцсан чиглэлийн хүрээнд илтгэл тавьж мэдээлэл өгөх юм.

Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанаар тус яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран “Урт нэртэй хууль, уул уурхайн нөхөн сэргээлт”-ийн талаар мэдээлэл өгсөн бол Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга /ГЗБУНБҮГ/ Г.Мөнх-Эрдэм “Усны бодлого, усны тухай хуулийн хэрэгжилт”, Газар зохион байгуулалтын бодлого төлөвлөлтийн талаар Газрын нөөцийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Ням нар илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Үдээс хойших хуралдаанаар Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, өнөөгийн байдал, Ногоон хөгжлийн бодлого гээд олон сэдвээр илтгэл тавьж, ярилцлага өрнүүлж байна.