Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ойн дагалт баялагт мод орохгүй

БОНХАЖЯ
2015 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Шадар сайд У.Хүрэлсүх болон БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай хамтарсан тушаал өнгөрсөн сарын 30-нд гарсан. 

Уг тушаалыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн нэгдэх хэсэг, Ойн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.17 дахь заалт  болон Улсын онцгой комиссын өнгөрсөн оны нэгдүгээр албан даалгаврыг үндэслэн гаргасан юм. 

Хамтарсан тушаалтай холбоотойгоор зарим  хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх зургадугаар сарын 15-ныг хүртэл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэхийг хориглолоо хэмээн мэдээлснийг БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн И.Дорж үгүйсгэлээ. 

Тушаалын нэгдүгээрт “Ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэхийг энэ оны гуравдугаар сарын 10-наас ирэх зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хориглосугай” гэж заасан. 

Ойн дагалт баялаг гэдэгт  мод хамаарахгүй бөгөөд Ойн тухай хуулийн 3.1.12-д “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ хэмээн заасан байдаг. 

Ой, хээрийн түймрийн эрсдэлтэй улирал эхэлж байгаа учир Шадар сайд, БОНХАЖ-ын сайдын  хамтарсан тушаал гарчээ.