Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ

ikon.mn
2015 оны 3 сарын 9
iKon.MN
 

Бүгд Найрамдах Турк Улсад бакалавр, дипломын дараах сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахыг хүсэж байгаа оюутнуудад тус улсын Засгийн газрын тэтгэлэг зарлагджээ.

2015-2016 оны хичээлийн жилд БНТУ-ын Их, дээд сургуульд бакалавр болон дипломын дараах сургалтын (магистр, доктор) тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд 2015 оны гуравдугаар сарын 31-ийг хүртэл цахим хэлбэрээр "www.trscholarships.org" хаягаар бүртгүүлэх боломжтой юм байна.