Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Назарбаевын хүргэн амиа хорложээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Казахстанаас Австрид суух элчин сайд байсан Рахат Алиев хүн амины хэргээр Вена хотын шоронд хоригдож байхдаа амиа хорлосныг Ройтер агентлаг шүүхийн эх сурвалжаас мэдээллээ.

Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хүргэн байсан Алиев нь зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон, хүн барьцаалсан, хүний амь хөнөөсөн хэргээр эх орондоо урт хугацааны хоригдох ял аваад байсан юм.

Алиев 2014 оны зургаадугаар сард Венын цагдаад хандан өөрийн хүсэлтээр баривчлагджээ. Австрийн засгийн газар түүнийг Казахстанд хүлээлгэж өгөхөөс хоёр ч удаа татгалзаад байсан юм. Харин өнгөрсөн оны 12 дугаар сард түүнд Казахстаны банкны хоёр менежерийн амийг хөнөөсөн хэрэгт яллаад байсан гэнэ.