Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Удаан хүлээлгэсэн цуутай тулааны тов албан ёсоор зарлагдлаа

Б.Дөлгөөн
2015 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Сар гаруй хугацаанд хэлэлцэгдсэн мэргэжлийн боксын энэ цаг үеийн хамгийн алдартай хоёр тамирчны (Флойд Мейуэйттэр, Менни Пакьяо) тулаан ирэх тавдугаар сарын 2-нд Лас Вегас дахь MGM зочид буудалд болохоор товлогджээ.

Учир нь тулаан болох тухай гэрээний зургийг Мейуэйттэр өөрөө интернэтэд байршуулсан талаар FOX Sports мэдээллээ.

Энэхүү цуутай тулаан мэргэжлийн боксын түүхэнд өмнө байгаагүй өндөр бооцоотой болох аж. Энэ нь ойролцоогоор 200+ сая ам.доллар. Тулаанаас олох орлогын 60% -г (багадаа 120 сая ам.доллар) Флойд, 40%-г (80 сая ам.доллар) Менни  авахаар тохиролцсон байна.  

Флойд Мейуэйттэр 37 настай (АНУ): 47 тулалдаж нэг ч ялагдаагүй. 26-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулгаж байсан. Таван жинд дэлхийн аварга болсон дэлхийн хамгийн өндөр орлоготой (жилийн 105 сая доллар) мэргэжлийн тамирчин.

Мэнни Пакьяо 36 настай (Филиппин): 64 тулалдаж, 5 ялагдаж, 2 тэнцсэн. Найман жинд дэлхийн аварга болсон.

Боксын спорт сонирхогчид 2 сар гаруйн дараа супер тулааны гэрч болох нь ээ.