Сар тутмын FORBES MONGOLIA сэтгүүл хэвлэгдэн гарлаа. Тус дугаарын гол нийтлэлүүдийг танилцуулъя:
Монголд элэгтэй Биллигийн ертөнц
Нийтлэлч Цэнджавын Энхжаргал
Сингапур улс Азийн бар болж үсрэнгүй хөгжсөн түүхээрээ олон орны гайхлыг одоо ч төрүүлсээр. Манай Өмнөговь аймгийн нэг сумтай тэнцэхүйц газар нутагтай энэ орны хөгжлийн түүх Монголд үлгэр дууриал болсоор ирсэн.
Сингапурын 50 жилийн тэмдэглэлт ой тохиож байгаа энэ цаг үед “Forbes Mongolia” сэтгүүл шинэ дугаарынхаа эрхэм зочноор олон Монголчуудад бизнесийн боломж олгож, өөрөө ч үр шимийг нь хүртсэн Сингапурын иргэн ноён Билли Лимийг сонгож тус улсыг зорин очиж уулзсан юм.
Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№9) дугаараас уншина уу.
Холыг зорих залуу эрдэмтэн
Нийтлэлч Цэнджавын Энхжаргал
Дэлхийн нэр хүндтэй сургуулиуд болох Harvard, MIT нар хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө шинжлэх ухаан, эрүүл мэнд, инженерийн салбарыг хослуулан Harvard-MITHealth, Science and Technology (HST) нэртэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд эндээс гарсан шинэ санаа, нээлтүүд дэлхийн эрүүл мэндийн салбарын чиг хандлагыг тодорхойлж байдаг гэхэд хилсдэхгүй.
Энэ ч утгаараа Forbes сэтгүүлийн дэлхийг өөрчлөх “30 хүртэлх 30” жагсаалтад энэ сургуулиас олон залуучууд ордог. Тэгвэл HST-ийн докторын дараах сургалтын судлаач оюутан Бямбаагийн Батзаяаг бид дэлхийд нэрээ гаргасан том эрдэмтэн болохыг бэлгэдэн энэхүү буландаа урилаа.
"Холыг зорих залуу эрдэмтэн" нийтлэлийг унших бол ЭНД дарна уу.
2015 онд хөрөнгө оруулалт сэргэх боломж байна
Нийтлэлч Долингорын Ганзориг
Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас 2013 оны арваннэгдүгээр сард Хөрөнгө оруулалтын газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгон шинээр үүсгэн байгуулсан билээ.
Бид тус агентлагийн дарга ноён С.Жавхланбаатартай Монголын хөрөнгө оруулалтын орчин болоод өнгөрсөн жил гаруй хугацаанд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн, ойрын ирээдүйд ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар ярилцлаа.
Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№9) дугаараас уншина уу.
Кино урлагт алт олборлох нь
Санхүүжилтийн эх үүсвэр олоход хэзээд амар байдаггүй. Жишээ нь кино бүтээхэд. Энэхүү нийтлэл нь кино бүтээгчид санхүүжилтээ хэрхэн олдог талаар юм.
Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№9) дугаараас уншинауу.
Нэг триллион долларын боломж гэнэ ээ?
Оюутны зээл нь өнөө үед санхүүгийн дарамт бус харин шинэ төрлийн хөрөнгийн эх үүсвэр болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Та болон үр хүүхэд, ач зээ тань хэрхэн ашиг олж болох талаар доорх нийтлэлээс сонирхоорой.
Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№9) дугаараас уншина уу.
Үл хөдлөх хөрөнгө ба үнэ цэнэ
Чөлөөт нийтлэлч Цоггэрэлийн Уянга
Хүний ая тухтай ажиллаж амьдарч буй газар бүх төрлийн үйлчилгээ төвлөрч, бүх төрлийн үйлчилгээ төвлөрсөн газарт хүний амьдралын чанарын асуудал яригддаг.
Энэ утгаараа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь барилга буюу матери, нийгмийн амьдралын хэв шинж буюу орчин соёлын цогц ойлголт юм.
Нийтлэлийн үргэлжлэлийг FORBES MONGOLIA сэтгүүлийн шинэ (№9) дугаараас уншина уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!