Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Apple түүхэн дээд амжилт тогтоолоо

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 1 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Apple компани өчигдөр сүүлийн улирлынхаа санхүүгийн тайланг танилцууллаа. Энэ нь 2014 оны 10-12 дугаар сарыг хамарч байгаа юм.

Хамгийн гайхалтай мэдээ нь iPhone-ы борлуулалт. Apple сүүлийн улиралд 74.5 сая iPhone зарсан нь жилийн өмнөхөөс 46 хувиар буюу 23.4 саяар илүү гарчээ. Шинжээчид 65 саяыг зарна гэж төсөөлж байсныг хол орхисон байна.

Apple компаний нийт орлого нь 74.6 тэрбум доллар болж өмнөх жилээс 30 хувь өссөн байна.

Ашгийн хувьд ч түүхэндээ байгаагүй хэмжээнд буюу 18 тэрбумд хүрсэн байна.

Энэ нь жилийн өмнөхөөс 37 хувийн өсөлт юм.

Apple-ын мэдээллийн дараа компаний хувьцааны үнэ 5 хувиар өссөн байна.

Харин тайланд ганцхан бууралттай бизнес байсан нь iPad болжээ. Apple өнгөрсөн улиралд 21.5 сая iPad зарсан нь жилийн өмнөхөөс 17 хувь буурсан үзүүлэлт юм.

Хурал дээр Тим Кук хэлэхдээ iPad-ыг хоёр талаас нь Mac болон iPhone бүтээгдэхүүнүүд каннибализаци хийж байгаа нь тодорхой гэжээ.

Мөн тэр хэлэхдээ iPhone 6 гарснаар сүүлийн гурван жилд үзэгдээгүй “Андройдоос шилжих шилжилт” болсон гэнэ.

Бусад тоон үзүүлэлтүүд:

  • Орлого: 74.6 тэрбум доллар, төлөвлөж байснаас 30 хувь өссөн
  • Нэгж хувьцаанд ноогдох ашиг: 3.06 доллар, төлөвлөж байснаас 48 хувь илүү
  • iPhone: 74.5 сая ширхэг, төлөвлөгөөнөөс 46 хувь давсан
  • iPhone-ы орлого: 51.2 тэрбум доллар
  • iPad: 21.4 сая ширхэг, төлөвлөгөөнөөс 17 хувь доогуур
  • iPad орлого: 9 тэрбум доллар
  • Mac: 5.52 сая ширхэг, төлөвлөгөөнөөс 14 хувь илүү
  • Mac орлого: 6.9 тэрбум доллар
  • Apple-ын бэлэн мөнгө: 178 тэрбум доллар