Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдаа маргааш нээгдэнэ

Г.Номин, iKon.mn
2015 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ноос ирэх сарын 4-ний өдрүүдэд болно. 

Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрлэлээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний Үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатай зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэнд нийт 130 гаруй Аж ахуй нэгж, үйлдвэр эрхлэгчид оролцоно.

Монголын уламжлалт цагаан сарын баяраар дотоодын үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр баярын ширээгээ засаж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр гарын бэлэг барьж, үндэсний хувцсаар гангарахыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Үзэсгэлэн худалдаа

  • “Мишээл экспо” 
  • “Драгон төв” 
  • “Шөнийн зах” болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулагдах юм.

Мөн төвийн зургаан дүүрэгт дараах байршилд “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

Баянзүрх дүүрэгт:

  • “Скай” их дэлгүүрийн гадна талбай
  • Бөхийн өргөөний гадна талбай
  • “Тэнгэр” бөөний худалдааны төв

Сүхбаатар дүүрэгт:

  • Цэрэндоржийн гудамж гадна талбайд

Чингэлтэй дүүрэгт:  

  • Тусгаар тогтнолын талбай
  • Урт цагааны зүүн тал гадна талбай

Баянгол дүүрэгт:

  • “Leon tower”

Хан-Уул дүүрэгт:

  • “Скай трейдинг”
  • "Номин"-гийн бөөний худалдааны төвийн дотор
  • "Home плаза"-гийн дотор талбай
  • “Номин Их дэлгүүр”

Сонгинохайрхан дүүрэгт:

  • “Silver” худалдааны төвийн дотор талбай
  • “Сувдан төв”-ийн дотор талбайд