Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Coal Mongolia"-гийн тов гарлаа

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 23
MorninigNews.mn
Зураг зураг

Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Coal Mongolia" Олон улсын чуулга уулзалтыг ирэх   дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулахаар болжээ.  

Энэхүү чуулга уулзалтаар:

  • Нүүрсний салбарынхан ирээдүйн төлөв,
     
  • Хөрөнгө оруулалт,
     
  • Эрхзүйн орчин,
     
  • Дэд бүтэц,
     
  • Дэвшилтэт техник, технологи зэрэг асуудлыг хөндөн ярилцаж, асуудлыг шийдвэрлэхэд түлхэц өгдөг гэж болно.

Тав дахь удаагийн чуулганы хувьд нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын  төслүүдэд хөрөнгө оруулалт татахад чиглэх аж.

Түүнчлэн "Coal Mongolia" чуулганы таван жилийн ой, гадаад зах зээл дээр анхдагч хувьцаа IPO гарган нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татсаны таван жилийн ой тохиож буйгаараа онцлогтой болох гэнэ.

Тиймээс зохион байгуулагчдын зүгээс чуулганыг Засгийн Газрын дэмжлэгтэйгээр өндөр дээд түвшинд хийхээр бэлтгэл ажилдаа оржээ.

 

Зураг