Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн зургаан дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил
Үзэсгэлэн худалдаа маргаашнаас буюу энэ сарын 23-наас эхлэн сар шинийн баяр хүртэл үргэлжлэх юм. Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Монголд үйлдвэрлэв” Цагаан сар үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг бөгөөд энэ жил “Мишээл экспо”, “Шөнийн зах”, “Драгон” төвд зохиохоор төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.