Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Саусгоби сэндс”-ийн шүүх хурал хойшиллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /Mpa.mn/

“Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарын гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхэд боллоо.

Гэвч Жастин Каплагын хоёр өмгөөлөгчийн нэг нь шүүх хуралдаанд ирж амжаагүй учир хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. 

Мөн улсын яллагчаас шинжээчдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан бол иргэний хариуцагчийн өмгөөлөгч хөдөө орон нутагт явж байгаад ирж амжаагүй учир хойшлуулах хүсэлт гаргажээ.

Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд нэгдүгээр сарын 28-н хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна

Жастин Капла, Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком болон Кристобэл Ж.Дэвид нар нь “Саусгоби сэндс” компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа 90 гаруй тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн татвар буюу ойролцоогоор 35 тэрбум төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийсэн хэмээн буруутгагдаж байгаа юм.