Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

БОНХАЖ-ын сайд шинэхэн гавьяатуудаа хүлээн авч уулзлаа

ikon.mn
2014 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Улиран одож буй 2014 онд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хоёр ч томоохон түүхт ой тохиосон нь ойн салбарын 90 жил, Аялал жуулчлалын салбарын 60 жилийн түүхт ой тохиосон явдал юм. 

Энэ түүхт ойнуудыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр шагналын хур буулаа. 

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Улаанбаатар хотын захирагчийн албаны  ахмад ажилтан, дендрологич Бадрахын Чимэдийг шагнав.  Монгол Улсын аялал, жуулчлал салбараас Ш.Нэргүй, Д.Хоржав нарыг Гавьяат ажилтан цолоор  шагнасан юм. 

Энэ өдөр БОНХАЖ-ийн салбарын дөрвөн хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, 16 хүн Алтан гадас одонгоор шагнууллаа. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 гаруй хүнийг шагнасан юм. 

БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол  салбарынхандаа шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ. Мөн шинэхэн төрсөн гавьяатуудаа өрөөндөө хүлээж авч уулзан, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр мялаасан юм.