Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бодисын солилцоог дэмжиж, тураах НАЙМАН хүнстэй танилц

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN

Биеийн жингээ хасаж, бодисын солилцоогоо сайжруулахыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд хүнсний бүтээгдэхүүндээ анхаарал тавих нь хамгийн чухал.

Учир нь зөв, эрүүл хооллох нь ядарч, өлсөхгүйгээр турж, эрүүл мэндээ сайжруулах боломж олгодог. Үүгээр ч зогсохгүй мөнгө болон цаг хэмнэх давуу талтай.

Ингээд бодисын солилцоог дэмжиж, тураах найман хүнстэй танилц 

 

Кокос

Кокос агуулсан бүтээгдэхүүнүүд бодисын солилцоог сайжруулах хамгийн шилдэг хүнс байсаар ирсэн. Учир нь эдгээр нь төрөл бүрийн эрдэс, витаминаар баялаг бөгөөд турахыг хүсэж буй хүмүүсийн хамгийн эхэнд хэрэглэх ёстой зүйл юм. Тиймээс одооноос хоолны цэсэндээ кокостой цөцгийн тос, сүү, кокосны үйрмэг зэргийг нэмээрэй.

 

Улаан чинжүү

Улаан чинжүү нь өдөрт хүнд хэрэгцээтэй C витаминыг бүрэн хангах чадвартай юм. Тиймээс улаан чинжүүг хоолондоо тогтмол хэрэглэснээр турахын зэрэгцээ бодисын солилцоог сайжруулж шарх түргэн эдгээх увидастай ажээ.

 

Бууцай

Бууцай бол хүний эрүүл мэндэд хамгийн тустай навчлаг ногоон ургамал юм. Хүний биеийн жинг бууруулахад тустай олон төрлийн витаминууд, төмөр, ядаргаанд тустай кали зэрэг бодисоор баялаг юм. Тиймээс өдөрт чадах чинээгээрээ бууцай хэрэглэж бай. Дараа нь илүүдэл жингээ хэрхэн алга болж буйг хар.

 

Цэвэр какао

Чихэр, сүүний хольцгүй цэвэр какао өөх хайлуулахад хамгийн хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн билээ. Какаонд уураг, магни ихээр агуулагддаг бөгөөд сахарын хэмжээг бууруулж эрч хүч нэмэгдүүлдэг. Өдөрт хэдхэн нүд цэвэр какао амандаа хүлхэхэд жингээ хэрхэн буурч байгааг бодитоор мэдэрч чадна. 

 

Маалингын үр

Маалинга нь ургамлын гаралтай эстроген, гормоны хэмжээг тогтвортой байлгадаг омега 3-аар баялаг бөгөөд эдгээр нь биеийн жинг хэвийн хэмжээнд байлгахад чухал үүрэгтэй юм. Мөн цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгах тустай. 

 

Загасны мах

Зэрлэг загасны мах нь бүсэлхийн тойрог хэсгийн өөхийг хайлуулж, зүрх судасны өвчнөөс сэргийлэх ач тустай. Салмон, халибут загаснууд нь омега 3-аар баялаг учир өөх шатаах үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

 

Алмонд самар

Магнигаар баялаг, чихрийн агууламж багатай ч идсэний дараа өег мэдрэмж төрүүлдэг учир алмонд хэрэглэж буй хүн их идээд байдаггүй. Мөн хоолны дуршлыг бууруулж бодисын солилцоо сайн явагдахад хамгийн их тустай юм. Гэхдээ давслаагүй, цэвэр алмонд самар хэрэглээрэй. 

 

Нимбэг

Нимбэг тогтмол хэрэглэдэггүй бол одооноос хэрэглэж эхлэхийг зөвлөе. Учир нь нимбэг витамин C-ийн агууламж ихтэй бөгөөд таргалалтаас гадна элэгний өөхлөлтөөс урьдчилсан сэргийлэх шидтэй. Мөн чихэр агуулаагүй гэдэг утгаараа цусан дахь чихрийн хэмжээг хэвийн байлгадаг. 

 

Эх сурвалж: AWT

Зураг
13 | 16 | 17 цаг