Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй

Б.Ану
2014 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
МАН-ын УЗ-ийн хурал, 2014.11.17,
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:16 2014/11/18

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг дэмжихгүй байх шийдвэрийг дөнгөж сая гаргасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн FB хуудаснаа "АН-аас МАН-д хандан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн хариуг өгөх шийдвэрийг гаргалаа" гэж таван минутын өмнө мэдээлсэн юм.

17:32 2014/11/18

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж буй МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна. 

УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшиж буй Ч.Сайханбилэг нар МАН-ын бүлгийн гишүүдийн асуултад хариулж дуусаад дөнгөж сая танхимаас гарлаа. 

Харин одоо МАН-ын бүлгийн гишүүд хуралдаад шийдвэр гаргах аж. Бүлгээр хэлэлцсэн асуудлыг УЗ-ийн хурлаар хэлэлцээд Ерөнхий сайдыг дэмжих эсэхийг шийдэх юм байна. 

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын ээлжит бус чуулган товлогдсон байсан ч МАН-ын бүлгийн хурал сунжирснаас үүдэн хойшиллоо. 

12:29 2014/11/18

МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна.

12:01 2014/11/18

АН-аас УИХ-д суудалтай бүх нам, эвсэлд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилох асуудлыг зөвшилцөх бичгийг явуулсан тухай өчигдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат мэдээлсэн билээ. 

Өмнө нь буюу 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэхэд МАН-д ийм зөвшилцөх санал ирж байгаагүй аж.

Өөрөөр хэлбэл, АН, "Шударга ёс" эвсэл, ИЗНН-тай зөвшилцөж Засгийн газрын бүрдүүлж байсан. 

Харин энэ удаад МАН-д ч ийм санал ирсэн нь их эвслийн Засгийн газар байгуулах сонирхол АН-д байгааг баталгаажуулж байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаараа өөрийн FB дээр ийнхүү бичжээ. "АН-аас манай намтай Ч.Сайханбилэгийг зөвшилцөхөөр бичиг ирүүлжээ. 2012 онд Н.Алтанхуягийг томилох үед тэд МАН-тай зөвшилцөх шаардлагагүй гэж байсан санагдана" гэжээ. 

МАН Засгийн газарт орох болов уу?

11:39 2014/11/18

МАН-ын шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Өчигдөр манай намын Удирдах Зөвлөл хуралдаж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжих эсэх асуудлыг шийдэх эрхийг УИХ дахь МАН-ы бүлэгт өгсөн. Манай бүлэг одоо хуралдах гэж байна" гэжээ. 

10:55 2014/11/18

АН УИХ-д олонх болж чадаагүй учраас Ерөнхий сайдыг шинээр томилох асуудлыг УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй заавал зөвшилцөж байж Ерөнхийлөгчид танилцуулах, улмаар УИХ-д өргөн мэдүүлэх эрх бүрдэх билээ. 

"Шударга ёс" эвслийн тухайд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлснийг дэмжсэн бол одоо МАН-ын бүлгийн шийдвэр хүлээгдэж байна.

Гэхдээ МАХН, МҮАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдын асуудлыг нягтлан хэлэлцэж магадгүй байна.  

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Ч.Сайханбилэгийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцэж дэмжихгүй байх шийдвэр гаргасан талаар зарим хэвлэлээр мэдээлжээ. Гэхдээ эцсийн шийдвэр өнөөдөр гарах нь. Удирдах зөвлөлийн шийдвэр хэрхэн гарсан нь тодорхойгүй байгаа ч удахгүй төрийн ордонд МАН-ын бүлгийн хурал эхлэх гэж байгаа юм. 

УИХ-д суудалтай намуудын шийдвэр даваа гарагт амжиж гарвал уг нь өнөөдөр УИХ-аар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх урьдчилсан тов байгааг АН-аас мэдээлээд байсан ч намууд шийдвэрт хүрч чадахгүй байсаар байна. 