Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн тэрбумтнууд энэ ТАВАН салбараас баяждаг

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Судалгааны Wealth-X компани дэлхийн хамгийн баян хүмүүсийн эрхэлдэг бизнесийн талаар судалгаа гаргажээ.

  • Өнөөдөр дэлхий дээр 2,325 тэрбумтан байна.
  • Тэд дэлхийн баялгийн 4 хувийг эзэмшиж байна.
  • Тэдний 13 хувь хөрөнгөө өв залгамжлах замаар олсон.
  • 27 хувь нь өвлөсөн хөрөнгөө өөр салбарт оруулж арвижуулсан.
  • 60 хувь нь өөрийн хөдөлмөрөөр босгосон байдаг гэнэ.

 

Харин тэдний гол орлогоо олдог салбаруудыг дурдвал:

 

  • Банк, санхүү, хөрөнгө оруулалт                            19.3%
  • Аж үйлдвэр                                                                12.1%
  • Үл хөдлөх хөрөнгө                                                     7.1%
  • Ашгийн бус, Нийгмийн үйл ажиллагаа                   5%
  • Нэхмэл, оёдол, тансаг барааны үйлдвэрлэл        4.9%

 

Шинээр хөгжиж байгаа Ази, Африк, Ойрх Дорнодын орнуудын баячууд голдуу аж үйлдвэрийн салбараас мөнгө олдог гэжээ.

Харин өндөр хөгжилтэй орнуудад банк, санхүүгийн салбар голлох байр суурь эзэлдэг гэнэ.

 

Эх сурвалж: wealthx.com

Зураг
13 | 16 | 16 цаг