Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Францийн Total компанийн CEO осолджээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Францийн газрын тос, байгалийн хийн томоохон компани Total-ын гүйцэтгэх захирал Кристоф дэ Маргери Москва орчимд онгоцны ослоор амиа алдсан тухай Оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.

Внуковогийн онгоцны буудалд түүний хувийн онгоц хөөрөх үедээ цас цэвэрлэгч машинтай мөргөлдөж осолдсон гэнэ.

Кристоф дэ Маргери болон түүний онгоцны багийн гурван гишүүн Францийн иргэд бүгд амиа алдсан байна.