Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банкийг шалгах хүсэлт илгээжээ

Өглөөний сонин
2014 оны 10 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ дахь МАН-ын бүлэг “Засгийн газар “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байна.

Хөгжлийн банкны ту­хай хуулийн 8.1 дэх хэ­сэгт заасны дагуу жил бү­рийн хаврын чуулганд Хөгж­лийн банкнаас сан­хүүжүүлэх төсөл, хөтөл­бөрүүдийн жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой ч хоёр жил дараалан Зас­гийн газар энэхүү хуулийг дагаж мөрдсөнгүй.

Түүнчлэн Засгийн газар Монголбанктай хамтран 2012 оны сүүлээс хэрэг­жүүлж эхэлсэн Үнэ тогтвор­жуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөг зарцуулаад байна. Гэвч энэ хөтөлбөрийн талаарх мэдээлэл олон нийтэд хаалттай хэ­вээр байгаа тул Үнэ тогтвор­жуулах хөтөлбөрийн хэрэг­жилт, явц байдлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даанаар хэлэлцүүлэх ёстой” гэж үзэж байгаа аж.

Тиймээс Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах цөөн­хийн бүлгийн ги­шүүдээс бүрдсэн ажлын хэсгийг ирэх оны төсвийн төслийг хэ­лэлцэхээс өмнө байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад илгээсэн байна.

Зураг
Зураг
13 | 16 | 16 цаг