Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

ДҮЛЭГНҮҮР Н.АЛТАНХУЯГ

Ч.Болортуяа
2014 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хэн сайд болох вэ гэдэг олон нийтэд байнгын сонирхолтой сэдэв байсаар ирсэн. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар үүнийг үнэхээр сунжирсан уйтгарын, залхмаар асуудал болгож чадах. 

Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийнэ гэж олон нийтэд өнгөрсөн сарын 8-нд зарлаж байжээ. 

Улмаар чуулган эхэлмэгц бүтцийн өөрчлөлт, шинэчлэлээ өргөн барьж, ажлаа эрчимжүүлэх юм байна гэсэн хүлээлт нийгэмд бий болсон ч өнөөдрийг хүртэл хэн нь сайд болох нь тодорхойгүй байна. 

Н.Алтанхуяг есдүгээр сарын 8-нд олон нийтэд сэлгээ хийхээ зарласан ч бүтцийн өөрчлөлт хийгдэх мэдээлэл наймдугаар сараас эхлэн холбогдох хүмүүстээ хүрээд байж. 

Ингээд УИХ-ын намрын чуулган эхлэх хүртэл хэнийг сайд болгох вэ гэдэг асуудлыг бодох хоёр сарын хугацаа Ерөнхий сайдад байв. 

Анх Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барих үед л зэрэгцэн шинэ сайд нарын нэрсийг цуг оруулж ирж шийдүүлэхгүй яаж байгаа юм бэ гэдэг асуудлыг гишүүд тавьсан. 

Шууд сайд нарын нэрсээ оруулж ирэхгүй байсан нь АН-ын дотоод зөрчил туйлдаа хүрсэн, тохиролцоонд хүрч чадахгүй байгаагийн илрэл гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлж байв. 

Бүхэл бүтэн хоёр сар гаруй хугацаанд АН шинэ сайд нарын нэрсээ БҮРЭН ГҮЙЦЭД тодруулж чадахгүй байсаар байна. 

Бүхэл бүтэн хоёр сар гаруй хугацаанд АН шинэ сайд нарын нэрсээ БҮРЭН ГҮЙЦЭД тодруулж чадахгүй байсаар байна. 

Эцэст нь шинэ бүтцэд тааруулан гурван сайдын нэрийг оруулж ирэв. Сангийн сайдад Д.Зоригт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдад Р.Жигжид нарыг нэр дэвшүүлэв. 

Арай хийж оруулж ирсэн нэрс нь дахиад нэг дутав. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд хэн болох вэ. 

Засгийн газрын ШИНЭЧЛЭГДСЭН бүрэлдэхүүн одоогоор:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд - Н.Алтанхуяг
  2. Монгол Улсын Шадар сайд - Д.Тэрбишдагва
  3. Монгол Улсын сайд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга -Ч.Сайханбилэг
  4. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд -С.Оюун
  5. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд - Л.Пүрэвсүрэн /нэр дэвшигч/
  6. Сангийн сайд -Д.Зоригт /нэр дэвшигч/
  7. Хууль зүйн сайд - Х.Тэмүүжин
  8. Батлан хамгаалах сайд - Д.Бат-Эрдэнэ
  9. Боловсрол, шинжлэх ухааны сайд - Л.Гантөмөр
  10. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд - ТОДОРХОЙГҮЙ
  11. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд -Ц.Оюунгэрэл
  12. Уул уурхай, эрчим хүчний сайд - Р.Жигжид /нэр дэвшигч/
  13. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд - Ш.Түвдэндорж
  14. Хөдөлмөрийн сайд - Я.Санжмятав
  15. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд -С.Эрдэнэ
  16. Эрүүл мэндийн сайд - Н.Удвал 

Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан бол дараагийн сайдууд томилогдох хүртэл Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхай, эрчим хүчний сайдын үүргийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт тус тус давхар хариуцуулахаар шийдвэрлэсэн байна. 

Ерөөсөө асуудлыг нэг мөсөн бүрэн бүтнээр нь хурдан шуурхай шийдвэр гаргах чадваргүй гэдгээ АН, түүнийг толгойлж буй Н.Алтанхуяг харуулсаар байна. 

Түүнчлэн АН-ын фракцуудын зөрчил ямар хэмжээнд хүрч улс орны эрх ашгийг үл ойшоон албан тушаалын хойноос хөөцөлддөгийн тод жишээ болж буй.

Үнэндээ олон нийтэд АН-н аль фракцаас хэн нь сайд болж байгаа ерөөсөө сонин зүйл биш.

Үнэндээ олон нийтэд АН-н аль фракцаас хэн нь сайд болж байгаа ерөөсөө сонин зүйл биш.  

Харамсалтай нь энэ улстөрийн тогтворгүй, туйлбаргүй байдал нь эдийн засаг хүндрэх гол шалтгаан болж байгааг эдийн засагчид олон хэлж буй. 

"Монголын эдийн засаг нүхэнд унасан. Өсөлтийн гол хөдөлгүүр болсон гадаадын хөрөнгө оруулагчидтай тэмцэлдсэн нь АН-ын Засгийн газрын гарцаагүй буруу" гэж  "The Economist" онцолжээ. 

Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөгдөхгүй гэгчээр Засгийн газрын бүтцийг өөрчлөөд ЭДИЙН ЗАСАГТ ямар гэрэл, гэгээтэй зүйл харагдаж байна вэ гэдэгт эдийн засагчид дорвитой үнэлэлт, дүгнэлтийг хийж чадахгүй байна. 

Үнэхээр бүтцийг өөрчилж Шинэчлэлийн Засгийн газар хэсэгтээ амиа зогоох хэрэгтэй юм бол энэ өөрчлөлтийг хурдан ШУУРХАЙ хийж унаж буй эдийн засгаа босгох тал дээр АНХААРЛАА ХАНДУУЛмаар байна, АН-ын фракцууд аа ...

Эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын ДНБ-ын өсөлт 5.3% байгаа бөгөөд энэ нь сүүлийн дөрвөн жилийн эхний хагасын гүйцэтгэлээс хамгийн МУУ үзүүлэлт болоод байгаа билээ. 

Өнгөрсөн хаврын чуулганы үеэр давхар дээл, Хууль зүйн сайдыг огцруулах зэрэг бас л сандал, ширээнийхээ тухай хэлэлцсээр дуусгасан. 

Ямар сайндаа л нэгэн гадаадын иргэнтэй ярилцаж байхад "Х.Тэмүүжин сайд тэр Сарангэрэлтэй яг холбоотой байсан юм уу, үгүй юу гэдэг асуудал л өнөөдөр танайд халуун сэдэв байх шиг байна. Гэтэл эдийн засаг цаана чинь юу болж байгааг сонирхож байгаа хүн байна уу" гэж хэлэх үггүй болгож билээ. 

Монголд түр саатсан уул уурхайн судалгааны ажилтан хүртэл манай улстөрчдийн талаар ийм мэдээлэлтэй болоод буцах жишээний...