Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Хонг Конгын жагсаалыг тэнгэрээс харвал

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

100 жил Их Британий колони байгаад БНХАУ-д нэгдсэн Хонг Конгод Бээжингийн эсрэг хүчтэй тэмцэл өрнөж байна.

Шалтгаан нь Бээжин Хонг Конгийн захирагчийг томилох болсонтой холбоотой. Харин тэмцэгчид удирдагчаа өөрсдөө сонгохыг хүсчээ.

Хэдийгээр Хятад гүрэн хатуу коммунист засаглалтай ч Хонг Конгт засаг захиргааны онцгой статус олгож байсан билээ. Гэхдээ энэ нь баян чинээлэг, эрх чөлөөний мэдрэмжтэй тэдэнд хангалттай байсангүй.

Одоогоор OccupyCentral (Central - засаг захиргаа байрладаг төв дүүрэг) уриан дор хагас сая гаруй Хонг Конгчууд гудамж талбайд жагсаж байна. Бээжинд шинэчлэл хийж байгаа Си Зиньпиний хувьд ч энэ нь том сорилт болж дэлхий нийтээр түүний шийдэл ямар байхыг хүлээж байна.

Нэгэн сонирхогч гар удирдлагатай нисдэг тэргээр тэмцэл өрнөж байгаа гудамж талбайн зургийг авснаа YouTube-д байрлуулжээ.