Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Түлээний модны үнэ нэмэгдээгүй

ikon.mn
2014 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг үйлдвэрлэлийн зориулалтаар сайн чанарын мод бэлтгэж зах зээлд нийлүүлэн ашиг олох тохиолдолд харьцангуй өндөр, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, ойн чанарыг сайжруулах ажлын үед бага байхаар шинэчлэн тогтоожээ.

Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг мод бэлтгэх арга, огтлолтын төрөл, мод бэлтгэлийн зайнаас хамааруулан ялгавартай тогтоосон байна.

Харин орон нутгаас ирсэн саналыг үндэслэн түлээ /шинэс мод/-ний төлбөрийг нэмэгдүүлээгүй бөгөөд ойгоос 1 шоометр түлээ /шинэс мод/ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ нь одоо мөрдөгдөж байгаагаар 800.0 - 4250.0 төгрөг бол шинэчлэн тогтоосон төслөөр 855 - 4250.0 төгрөг болжээ.

Түлээний мод гэж хэрэгцээний модны шаардлага хангахгүй байгаа зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий болон цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг хэлдэг байна.