Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс Азийн Наадмаас эхний өдөр 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ

ikon.mn
2014 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АЗИЙН XVII НААДАМ БНСУ-н Инчеон хотод энэ сарын 19-с ирэх сарын 04 –ний хооронд үргэлжилнэ.

Энэ удаагийн наадамд дэлхийн 45 орны 9500 гаруй тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас 233 тамирчин, спортын 23 төрөлд өрсөлдөнө.

Азийн наадамд оролцож буй манай улсын баг тамирчдын медалийн буухиаг буудлагын шигшээ баг эхлүүлсэн нь 2008 оны Бээжингийн зуны олимпийг эргэн санууллаа.

БУУДЛАГА

Хийн гар бууны 10м дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул,Т.Баярцэцэг нар 1140 оноогоор хүрэл медалийн тавцанд зогслоо.

Энэ төрөлд Тайванийн баг 1141 оноогоор мөнгөн медаль, БНХАУ-ын баг 1146 оноогоор алтан медаль хүртлээ.

ЖУДО

Манай жудогийн шигшээ жин бүрт медалийн төлөө, финалын төлөө гарч ирэх бүрэн боломжтой хүчирхэг баг байгаа.

Эхний өдөр манайхаас 4 хүчтэн зодоглосноос 3 нь медальд хүрч 2 алт, 1 хүрэл медаль хүртсэнээр жудогийн төрөлд багаараа тэргүүлж эхэллээ.

Жудо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртлээ.

Жудо бөхийн -60кг жинд Дэлхийн аварга Г.Болдбаатар мөнгөн медаль хүртлээ.

Жудо бөхийн -66кг жинд Д.Төмөрхүлэг алтан медаль хүртлээ.

САГСАН БӨМБӨГ

Сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг маань эхний тоглолтонд Хонг Конгийн багийг үндсэн цагт 86:77 харьцаагаар буулгаж авлаа.

Манай сагсчид Хонг Конгийн багийг сүүлд 2 удаа таарч тоглохдоо хожоод байна.

Маргааш манай сагсчид Малдив улсын багтай тоглоно. Малдивын баг нуруугаар төдийлөн өндөр биш, ур чадварын хувьд ч ойролцоо тул хожих бүрэн боломжтой.

Ийнхүү манай улс эхний өдөр 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар III байрт бичигдэж эхэллээ.