Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Австраличууд iPhone 6-гийн анхны худалдан авагчид боллоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Дэлхий даяар iPhone 6-г худалдан авах хүмүүс дэлгүүрийн гадаа хоноод эхэлсэн билээ. Тэгвэл цагийн бүсийн давуу талаасаа болоод Австраличууд өнөө өглөө iPhone 6-г түрүүлэн гартаа барьж эхэлжээ.

Сидней хотын төв дэх Apple-ын дэлгүүрээс хамгийн анхны iPhone 6-г технологийн сэдвээр блог бичдэг Дэвид Рахими, найз бүсгүй Жасмин Хуан нар авсан байна.

Тэд урьдчилан захиалсан утсаа АНУ-ын Калифорни мужаас Австрали руу нисч ирж авжээ. Ингэснээрээ тэр хоёр дэлхийн хамгийн анхны iPhone 6-гийн худалдан авагчид боллоо.

iPhone 6-гийн анхны худалдан авагчид

Тэдний ард дэлгүүрийн гадаа 10 хоносон дөрвөн Австрали залуус оржээ.

Австралийн Перт хотод хамгийн эхний худалдан авсан залууд нэгэн хөгжилтэй явдал тохиолдсон байна.

Телевизийн камерны өмнө баярласан залуу шинэ утсаа задалж үзүүлэхдээ гараасаа алдаж унагажээ. Азаар утас нь эвдрээгүй байна.

 

Эх сурвалж: mashable.com