Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

МУБИС-д элсэгчдийн дундаж оноо 674-т хүрэв

ikon.mn
2014 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Шинэ хичээлийн жилд Монгол Улсын боловсролын их сургуульд элсэгчдийн ЭЕШ-ийн дундаж оноо 674-т хүрчээ. Өнгөрсөн жил шинээр элссэн 3000 оюутны 600 нь ЭЕШ-даа 650-аас дээш оноо авч байсан.

Харин энэ жил 650-аас дээш оноотой 900 оюутан элсчээ. Энэ нь боловсролын их сургуульд элсэгчдийн хувьд урд хожид байгаагүй амжилт юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байгаа чанарын шинэчлэлийн нэг чухал ажил нь багшийн хөгжлийг дэмжиж, ирээдүйд чадварлаг багш олны бэлтгэх явдал.

Тиймээс ч тус сургуульд элсэгчдийн ЭЕШ-ийн оноог харгалзан сургалтын төлбөрийн урамшуулал олгож байгаа. Тухайлбал, 650-750 оноотой элсэгч сургалтын төлбөрийнхөө 70 хувийг, 751-800 оноо авсан бол сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөж байгаа. Ингэснээр багш бэлтгэх төрийн өмчийн сургуульд өндөр оноотой оюутнууд элсдэг болсон юм.