Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх замыг ДОЛОО хоног хаана

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчилж байгаа билээ.

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд авто замын зурвасын төгсгөлийн 1 км хэсгийг хааж хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо. Тодруулбал, Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх 1 км замын хөдөлгөөнийг есдүгээр сарын 08-ны өглөөний 06:00 цагаас 15-ныг дуустал бүтэн хаана.

Энэ хэсгийн замын хөдөлгөөн болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохицуулахаар Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран ажиллаж байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.