Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил эхлэв

Б.Даваахүү
2014 оны 9 сарын 3
Монголын мэдээ
Зураг зураг

ОХУ болон БНХАУ гэсэн хоёр их гүрнийг холбох анхны байгалийн хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

Ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч даваа гарагт болсон хийн хоолой тавих ажлын эхний шатны бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд оролцож, “Орос, Хятад хоёр улс дэлхийн хамгийн том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна” гэсэн бөгөөд “Сибирийн хүч хийн хоолой нь бидний гэрээгээр хүлээсэн үүргийг батлан харуулахын зэрэгцээ эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн аж.

Харин Хятадын талаас энэхүү ёслолд Төрийн зөвлөлийн Шадар сайд Занг Гаоли оролцсон бөгөөд “Дэлхийн хамгийн том бүтээн байгуулалт” гэж онцолжээ.

Газпром компанийн мэдээлснээр Чаяндискы хийн талбайгаас эхлэн тавих хийн хоолойгоор 2019 оноос эхлэн байгалийн хийг Хятад руу нийлүүлэх юм байна.

Газпром компанийн мэдээлснээр Чаяндискы хийн талбайгаас эхлэн тавих хийн хоолойгоор 2019 оноос эхлэн байгалийн хийг Хятад руу нийлүүлэх юм байна.

Украйны хямралыг тойрсон асуудлаар барууны орнуудтай харилцаа муудаж буй ОХУ-ын байр суурь Европын зах зээл дээр ганхаж эхэлсэн билээ. Тиймээс Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх бодлого баримтлах болсон юм.

Оросын төрийн өмчит байгалийн хийн Газпром компанийн хийж гүйцэтгэх шинэ хийн хоолой нь “Сибирийн хүч” гэх нэртэй бөгөөд нийт урт нь дөрвөн мянган км юм байна.

Тус улс Хятад руу жилд 38 тэрбум кубметр хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. 2019 онд Хятад руу таван тэрбум куб шоо метр хий нийлүүлэх бөгөөд жил бүр таван куб шоо метрээр нэмэгдүүлсээр эцэст нь жил бүр 38 тэрбум шоо метр хийг нийлүүлдэг болох аж.

ОХУ БНХАУ-ын хил хүртэлх бүтээн байгуулалтын ажлын зардлыг хариуцаж, 55 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ.

Харин Хятадын төрийн өмчит CNPC корпораци Хятадын талын бүтээн байгуулалтын зардлыг гаргах юм байна. Төслийн ган хоолой ханган нийлүүлэгчээр ОХУ-ын тэргүүлэгч компани ТМК ажиллах аж. 

Зураг
Зураг
13 | 16 | 17 цаг