Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

М.Баасандорж: Үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүний нэрийг хүндэтгэх үүднээс нууцалж байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар манай улсад хэрэглэгдэж буй хүнсний нэмэлт бодис буюу амт өнгө оруулагч бодисын хэрэглээнд тандалт судалгаа хийжээ.

Тандалт судалгаанд: 

  • Хүнсний 54 үйлдвэрийн 274 /давхардсан тоогоор/ нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүн
     
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж байгаа 30 нэр төрлийн түүхий эд,
     
  • Найрлагандаа хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд бүтээгдэхүүн импортлон худалдаалж байгаа 2 аж ахуйн нэгжийн 43 нэр төрлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулсан. 

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тарагны хөрөнгө, амт, үнэр оруулагчид цардуул, желатин, какао, хиамны бэлэн жор, исгэгч, чанаржуулагч, бялууны крем ба чимэглэл цэлцэгнүүр, шоколад зэргийн найрлагад багтдаг

  • 27 төрлийн будагч бодис 
     
  • Долоон төрлийн нөөшлөгч 
     
  • 11 төрлийн исэлдэлтийн эсрэг бодис 
     
  • 30 төрлийн өтгөрүүлэгч, тогтворжуулагч
     
  • Таван төрлийн хүчиллэг  тохируулагч
     
  • Найман төрлийн амт сайжруулагч
     
  • Нэг төрлийн чихэрлэг амт үүсгэгч
     
  • Найман төрлийн өнгө тогтворжуулагч, нийт 97 нэр төрлийн хүнсний нэмэлт хэрэглэж байгаагаас 80 гаруй хувь нь манай улсад мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192:2007 стандартад огт тусгагдаагүй байгаа ажээ.

 

Уг судалгаагаар олон улсад хориглодог Е123, 127 будагч бодисуудыг манай томоохон хүнсний үйлдвэрүүд хэрэглэж байгаа нь тогтоогджээ.

Тус бодисууд элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг, багтраа өвчин үүсгэдэг, бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг гэдэг нь тогтоогдсон байдаг учир хэрэглэхийг хориглосон байдаг байна.

НМХГ-ын дэд дарга М.Баасандорж

НМХГ-ын дэд дарга М.БаасандоржЕ123, 127 хүнсний нэмэлтүүдийг томоохон үйлдвэрүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүнийг үйлдвэрлэхэд хэрэглэж байсан. Тус бодисуудын хэрэглээг зогсоохыг даалгасан хэдий ч нэрсийг нь зарлах боломжгүй байна. Учир нь тус бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хуулиар хориглоогүй байгаа.

Тиймээс тухайн үйлдвэрлэгч, бүтээгдэхүүний нэр хүндийг хүндэтгэх үүднээс нууцалж байна. Удахгүй дахин шалгалт хийх бөгөөд шалгалтаар дахиад хэрэглэж байгаа нь тогтоогдвол зарлана” гэлээ.

Одоогийн байдлаар Е123, 127 хүнсний нэмэлтүүд импортоор орж ирсээр байгаа бөгөөд зах зээл дээр хэр хэмжээтэй худалдаалагдаж байгаа нь тодорхойгүй байна.

Зураг
13 | 16 | 17 цаг